Шууд Chart

"Born in Mongolia" баг Зүүн Азийн тэмцээнд оролцох эрхээ хураалгалаа

2020-02-28 14:55:37

Цахим спортын 2020 оны CS:GO major болох “ESL one Rio 2020” тэмцээний Зүүн Азийн бүсийн хаалттай шатанд Монголын таван баг өрсөлдөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус шатанд нийт найман баг өрсөлдөх бөгөөд Монгол Улсын “August” болон “Mazaalai”, Японы “Absolute”, Өмнөд Солонгосын “MVP PK” баг тус тэмцээний хаалттай шатанд шууд уригдсан. Харин нээлттэй сонгон шалгаруулалтаас Монголын “D13 Esports”, “Aim4R.Gaming”, “Born In Mongolia”, Японы “Ignis” буюу үлдсэн дөрвөн баг тодроод байсан юм.

Тэгвэл CS:GO тоглоомын 2020 оны эхний major “ESL One Rio” нээлттэй шалгаруулалтаас Зүүн Азийн шатны эрхээ аваад байсан Монголын таван багийн нэг "Born in Mongolia" тэмцээнд оролцох эрхээ хураалгасан байна.

Тодруулбал, уг тэмцээний дүрэмд заасны дагуу багийн бүх гишүүд 16 нас хүрсэн байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй учир эрхийг нь цуцалжээ. "Born in Mongolia" багийн бүрэлдэхүүнд тоглож байсан Bart4k нэрээр тоглодог тоглогч 15 настай бөгөөд тэмцээнд оролцох насанд хүрээгүй байсан тул дүрмийн дагуу "BINM" баг .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Born in Mongolia" баг Зүүн Азийн тэмцээнд оролцох эрхээ хураалгалаа  
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй