
Германы алдарт “Duden” хэвлэлийн газраас сурагчдад бие даан сурахад зориулан гаргадаг олон улсын стандартын лавлах бичгүүдийг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр монгол хэл дээр орчуулан хэвлэжээ.
Одоогийн байдлаар “Математик”, “Биологи”, “Физик”, “Монгол хэл”, “Түүх”-ийн лавлах хэрэглэгдэхүүн хэвлэгдсэн бөгөөд араас нь “Уран зохиол”, “Англи хэл”, “Нийгмийн ухаан”-ы лавлах бичгийг хэвлэх юм байна.
Дээрх лавлах бичгүүд нь ерөнхий боловсролын сургуульд үзэх суурь мэдлэгийн бүх ойлголтыг багтаасан тул дунд ангид орохоос эхлээд ахлах сургууль төгстлөө хэрэглэхээс гадна олон улсын сургалтын хөтөлбөрт багтсан учир уншихад сонирхолтой, номын агуулга нь амьдрал дээрх энгийн жишээ, сонирхолтой баримтаар арвин аж.
Мөн
.ЕБС-ийн сурагчдад зориулан “Суурь мэдлэг” цувралыг орчуулан хэвлэжээ | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.