Шууд Chart

Ээждээ бичсэн захидал: Арав гаран жилийн өмнө анхааруулга болон ирсэн зүүд...

2020-03-09 13:20:43

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Тэргүүн байрын шагналт захидал

Улаанбаатар хотын оролцогч Э.Баярсайханы ээж Л.Нэргүйдээ бичсэн захидал

Арав гаран жилийн өмнө, Анхааруулга болон ирсэн зүүд        

Үл ялигхаан салхитай тэр өдөр, цонхоор тусах нарны гэрэл цоо ширтэх мэт надруу тэмүүлж залхуу дургуйг зэрэг хүргэх тэрхэн агшинд “ Миний хүү үүдний дэлгүүр ороод 100 грамм ургамлын тос зээлээд ир, ээж нь байгаа жаахан гурилаараа гоё цуйван хийж өгье” гэх ээжийн аажуухан хэлсэн тушаал уур дургүйцэл хоёрыг хөдөлгөж, угаас таагүй хэвтэж байсан би зугтаан гарахын түүс болж “ Чадахгүй ! чадахгүй ! дуртай юм бол өөрөө явахгүй юу” гэж орилоод хавар намартаа өмсдөг ганц бор куртикээ хайгаад олсонгүй. Урьд шөнө найзуудтайгаа тоглож байхад ээж гэж нэг юм лай болж ирээд “Харья аа миний хүү” гэхэд нь бөөн уур болж элдвээр хэлээд хаяад гүйсэн. Гэрт орж ирээд үүдний өрөөсөн хөлгүй бор сандал дээр л тайлаад орхисон доо. Хаа сайгүй хайгаад олсонгүй. Гэтэл угаалгын өрөөнд хүйтэн воктой усанд хуучирч муудсан нидрүүлгэн дээр дутуу угаан орхижээ, “өмсөж байгаа хувцсыг минь юм л бол аваад угаачихна та ямар ядаргаатай юм бэ” гэж хоолойныхоо бядаар орилчихоод хаалга саван гарлаа. Ийм үед яваад очихоор амар тайван байдаг газар бол хойд байр.

Ямар ч үед гүйгээд очиход найзуудаас маань нэг хоёр нь байж л байдаг юм. Санаа амарч балгас болсон байшингийн дээр элдвийг хуучилсаар нэг л мэдэхэд оройн бүрий оржээ. Гэтэл гэнэт яаж гарч ирсийм бүү мэд ээж хажууд ирчихсэн “Миний хүү даарчихлаа ээж нь куртикийг нь хатаачихсан май өмсчих” гэхэд нь ээжээрээ халамжуулсан жаахан банди шиг харагдахгүй гэсэндээ “ Та ямар ядаргаатай юм бэ зайлаач” гээд хөөлөө. Ашгүй олон юм ярилгүй цааш эргээд явахад нь “Лайтай лайтай, манай ээж төвөгтэй юмаа” гэчихээд өмнө нь ярьж байсан охидын тухай яриагаа үргэлжлүүллээ. Цаг нилээд орой болж гэртээ харьцгаахаар болов. Орцны үүдэнд түргэний машин байхаар нь дээд давхарын настай өвөөгийн бие мууджээ гэсэн юм бодоод орлоо. Хаалга онгорхой байх юм. Яваад ороход гэр дулаахан, ширээн дээр тавагтай цуйван уур нь савсана.... Ороод ирэхэд “ өө миний хүү ирэв үү” гэх өдөр бүр давтагддаг үг үгүй.... Гайхлаа... хэлэхээр нь уурладаг хэрнээ хэлэхгүй болохоор, угтахгүй болохоор нь бүр уур хүрлээ...

Гэнэт шатан дээр зөрсөн эмч нарын дамжлан гарч байсан хүн, ...Ээж ... ээээээээээжжж.... ээж байна гэж бувтнаад гарч гүйхэд түргэний машины арын гэрэл байр тойрон эмнэлгийн зүг эргэжээ. Араас нь даган гүйсээр...       Нэг л мэдэхэд сэхээн амьдруулах тасгийн үүдэнд юу болоод байгааг ч мэдэлгүй 4 цаг гаран суучихаж. Сая нэг юм эмч гарч ирлээ. Намайг асуухаас урьтаад “ Уучлаарай миний дүү ээж нь бүтэн харвалт өгсөн нэг их удахааргүй байна, Хэт их хямралаас болжээ. Миний дүү сэтгэлээ бариад орж уулз даа уучлаарай” гэв. Нүүр лүү хүнд юмаар дэлсэх шиг, зүрх рүү хурц зүйлээр сийчих шиг ухаан балартаж, уураг тархи үл итгэлийн горимоор ажиллаж эхэллээ. Хаалгаар яваад ороход халцарч дутуу арилсан хумсны будагтай, хатаж хорчийсон үрчгэр хоёр гараа цээжиндээ давхарлан тавьжээ. Энэ гар... энэ гар л намайг орчлонд хамгийн анх тэврэн хайр энэрэлээр түшсэн шүү дээ. Хөхөрч хөрсөн уруул нь чимчигнэн байж арай хийн сүүлийн амьсгаагаараа эцсийн үгээ  хэллээ.

Нэг мэдэхэд би гэрээ чиглээд алхаж явлаа. Цэцэрлэгийн 2 багш зөрж өнгөрөхдөө нэг нь “ Хөөе! Ээжийгээ өрөө өг гэж хэлээрэй ! гуйж гуйж авчихаад өгөх гэж ямар уддаг юм ядаргаатай юм зүгээр !” гэхэд хажуух нь бас “харин тийм надад ч бас өртэй хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг балайр юмнууд” гээд зөрлөө. Хувь хүмүүсээс гадна ойр хавийн бүх дэлгүүрт ээж өртэй, ээж ч гэж дээ би... би өртэй. Ээж минь намайг өлсөх вий гэж хоолны юм зээлж, намайг даарах вий гэж хүнээс хувцасны мөнгө зээлсээр өдий болж. Энэ их өрний дунд, яаж хүнийг царайчилж, яаж зовж явсныг нь би даанч ухаарсангүй. Албатай юмшиг хоолыг нь голж, ажилтай юм шиг үл тоож явж. Гэртээ орлоо... Цэвэрхэн, дулаахан хэрнээ хоосон. Одоо би яах вэ,... би яах вэ... би яах вэ ... 2 өрөөний хооронд хий алхсаар л байлаа. Угаалгын өрөөндөө орлоо. Хүйтэн усанд угаахаар зэхсэн миний хувцаснууд, гараа дүрээд үзлээ. Ээж минь яаж ийм хүйтэн усанд өдөр бүр миний хувцсыг угаадаг байсан юм болоо... дахин уйллаа. Ангийнхнаасаа хамгийн цэмцгэр нь гэж онгирч байхдаа ээжийгээ нэг ч бодож байгаагүйдээ өөртөө дургүй хүрэн шимширлээ. Одоо надад юу ч байхгүй, Одоо надад хүсэл ч байхгүй, Би хашгирлаа, уйллаа, өөрийгөө алгадаж, өөрийгөө зүхлээ... ээжийгээ хайрлаж чадаагүйдээ харамсаж “ Ахиад, ахиад би таныхаа хүү болж төрнөө ээжээ, тэгээд би алдсан бүхнээ засаад сайн хүү байж таныгаа мөнхөд хайрланаа ээжээ, ЭЭЖЭЭ ЭЭЖЭЭ ЭЭЖЭЭ ЭЭЖЭЭ”  

... Хамаг хөлс цуваад хацар дагаад шүлс гоожжээ, бас нүдэндээ нулимстай, ...... ЗҮҮД ... энэ зүүд байж. Хэмжээлшгүй ихээр баярлан хөөрч цуйван хийн зогсох ээждээ гүйн очиж сөхөрч суугаад яг л жаахан хүүхэд шиг цурхиран уйллаа. Үхлээс тань бусад нь бодит амьдрал байсаан ээжээ... хүүгээ уучлаарай таныхаа хийсэн бүхэнд баярлалаа. Зүүдэнд минь хэлсэн эцсийн үгэндээ хүртэл та миний өмнө буруутай юм шиг “УУЧЛААРАЙ” гэж хэлсэн. Үгүй ээ ээжээ та минь хүүгээ уучлаарай. Мөхөсхөн тэнэг хүүд нь бурхан сануулга болгон зүүд илгээсээн. Би таныгаа үүрдийн мөнхөд халамжлан хайрланаа ээжээ. Зүүдэнд минь сүлэлдсэн 4 мөртөө хүү нь таньдаа зориулан уншьяа.                                            

Өглөө бүр үнсээд сэрээдэг ээжийгээ би, унтдаггүй гэж боддог байсан            

Өчнөөн олон хиртэй хувцас хүйтэн усанд гараараа угаахад нь, дуртай юм байна гээд хайхардаггүй байсан

Өөдөөс нь сөрөхөөр дуугүй болчихоор нь, надаас айж байна гээд бардамнадаг байсан

Ээжээ хүү нь таньдаа хайртай.

2020 он.


Ээждээ бичсэн захидал: Арав гаран жилийн өмнө анхааруулга болон ирсэн зүүд...  
Үзсэн: 57690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Б.Нэргүй [127.0.0.xxx] 2020-03-10 21:41
Даруугийн цус мөн дөө баяр хүргэе. Амжилт дүүдээ Л.Нэргүй амидаа эгчдээ эрүүл энхийг хүсэн ерөөе.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 20:51
yag zahiidal gehd arai bish yumaa oguulleg deerees ni meregjiliin huniih yum shi g bn zahidal bol yag l bodit amidraltai oir baiwal zugeer urd urdin jiluudiig bodhod nulimas melmereh yum baisanguiee
Баяржаргал [127.0.0.xxx] 2020-03-10 20:34
Сайхан бичжээ
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 19:52
Goe bna
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 17:58
yag zahidal gedeg utgaar ni shalgaruulaagui um shig sanagdsan. haruusal gunigaar duursniig ni l shalgaruulsan um bishuu
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 14:45
Zahidal gecheed bogino uguulleg shalgaruulaad bh yum aa unshsan zahidluudaas ter 6r angiin huuhdiin zahidal l yag eejdee bichsen zahidal baij chadlaa busad ni barag bogino uguulleg hariltsan yria maygtai bolson bsn EEJDEE ZAHIDAL BICHEEREI gedeg hernee eejiinhee tuhai busdad zahidal bicheerei gesen yum shig l sanagdah yum
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 14:24
Dandaa gunigtai haruusaltai zahidluud baih ymaa dandaa l eejiige aldsan hoinoo uhaarsn hvmvvsin zahidal bn shde. Eejiige amid servvn baihd uhaarc oilgoson tiim zahidal shalgaruulj boldoggv ymu?? Amid ni uhaarsn hvnii zahidal hvmvvst ilvv hureh bh joohn unemshilte ym shalgaruulmar yma
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 18:14
Enyg buten unshmaar ymda
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 13:05
Vnexeer goy bichjee
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 12:58
Яасан үнэн үгтэй захидал вэ. Уйлан уйлан уншлаа. Өр өмөлзүүлсэн үнэн хорвоо нүднээ зурсхийв. Эртхэн ухаарсандаа азтай гж бодоорой. Зүүд бш байх нь илүү хорвоо шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 11:05
Uilan uilan unshlaa
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 11:04
utga aguulga saihan l yum gehdee zahidal bish bogino oguulleg boljdee
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 10:51
Сайхан захидал байна . Амьдралд тохиолдох л зүйл, Архи дарс уугаад ээж аавынхаа сэтгэлийг зовоодог ухаарахгүй хүмүүс зөндөө байгаа, Энэ захидалын үйл явдал зүүд байсан нь яамай даа Монголын бүх үр хүүхдүүд минь сайн сайхан хүмүүжилтэй аав ээждээ ачлалтай байх болтугай
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 10:33
ээж үнэнч бусад нь бүгэд худлаа байдаг
ахмад настан [127.0.0.xxx] 2020-03-10 10:32
яг амьдрал дунд айл өрхөд байдаг эмзэг харьцааны талаар бичсэн баына..залуучууд өсвөр насныхан уншаасай билээ
zochin [127.0.0.xxx] 2020-03-10 10:12
Жил бүр энэ уралдааныг амжилттай зохион байгуулдаг та бүхэндээ баяр хүргэе ээ. Гэхдээ ээждээ захидал бичээрэй гэчихээд дандаа хий хоосон зохион бичлэг тэргүүлээд байх шиг санагддаг шүү. Жинхэнэ ээждээ л гэж бичсэн бодит амьдралын ухаарал гэмшил баяр гунигтай захидал ирдэггүй юм шиг харагдуулдаг. Хүний өмнөөс бодож бичсэн эсвэл ийм зүүд байсан гэдэг чинь уран зохиол болоод байна. Эцэстээ ээждээ бичсэн сэтгэлийн үг нь уучлаарай гэдэг л ганц үг байна шүү дээ. Ийм өгүүллэг зохиол тууж маш олон шүү дээ.
Hh [127.0.0.xxx] 2020-03-10 09:46
Zarim ni ert uhaardag, zarim ni hojim uhaarna. Harin busad ni hezee ch uhaardaggui.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 09:40
Өө ямар аймаар юм бэ. Эвгүйцэж бна Дашбалбар агсаны амьддаа бие биенээ хайрлаж байгаарай гэдэг үг л санагдаж бна даа хүн ч ээжиигээ өнгөрсөн хойно л хожимдож ухаардаг. Ухаантай нь хожимдож ухаарахгүй
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 05:21
Агуу бичжээ дараа жил заавал ижийдээ захиа бичнэ
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 02:05
сайхан захидал байна аа.Ээждээ хайртай шүү.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 00:38
Боломжийн л бичвэр бхад юунд ингэж үгүйсгэнэ вэ. Өөрсдөө бичээд өөрсдөө шүүхгүй яаваа энэ үгүйсгэгчид...
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 00:12
Shalgarsan zahidluudiin eejuudiig n uriad shulgiin bichsen humuuseer n unshuulj bvl
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 00:10
hunees zeelsen yumaa ugdeggui nehsen negiig buruutgasan ungu ayastai huvia bodson uruusgul zohiol bna
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 23:24
Мэдээж сайхан болж гэхдээ захидал гэчихээд энэ арай биш байх гэж бодож бна ягл туулсан болит амьдрал бвал сайн тэгээд байсан байгааншй ч зөвхөн ээждээ л зориулсаа захидал байх ёстой байхдаа баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 23:24
Uguuleleg zahidalaa yalgahaa baisan bna da
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 23:08
say l olj unshlaa. eejde bichsen zahidal bizde ene chn uguulleg yum bishuu nudee oloogui shalgaruulalt bn
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 22:44
yg chin setgeliin zahidluudig n huleen awdaggui ymuu dandaa l oguulleg zohiol shig eswel dandaa burhan bolson eejdee bichsen haruusliin zahidluudig n tuugeed awsan ymuu geltei l bnlee uran yruu bish ch chin setgelee ilerhiileh chn bas oor shuu ene chin zohiolchdin uraldaan bish bizde
zochin [127.0.0.xxx] 2020-03-09 22:44
uneheer surgamjtai shan bichjee... bi uilj arai gej unshij duusgalaa... unshij bh zuuraa 3 taa uillaa
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 22:33
ямар сайхан юм бэ? өөрийн эрхгүй нулимс цэлэлзээд ирлээ
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 22:00
захидал биш сонин сонин зохиол, өгүүллэг, харгис үг хэллэгтэй, гашуун талдаа бичвэрүүд шалгарах юм. Захидал чинь өөр шүүд ээ. Шалгуураа бариач, иймэрхүү элий балай юм шалгараад байвал хэрэггүй л юм.Шалгарсан захидлууд сэтгэлд хүрсэнгүй дээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 21:48
овоо шүү ээжээ хайрла
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 21:48
овоо шүү ээжээ хайрла
puujee [127.0.0.xxx] 2020-03-09 21:34
Захидал чинь Сайн байна уу? гэж эхэлдэг биз дээ. Өгүүллэг нэрэн дор бичсэн бол мэдээж сайхан санагдлаа.
puujee [127.0.0.xxx] 2020-03-09 21:32
Захидал биш өгүүллэг бичих байсан юм болуу
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 21:30
Зүүд байсан болохоор сэтгэл онгойгоод л явчихлаа. Нээрээ л ээж минь 9 хүүхдийнхээ нэгийг нь орхихгүй ингэж л өсгөсөн дөө. Амьд бурхан ижийдээ хязгааргүй их хайртай.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 21:10
Залуучуудад сургамжтай болжээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 20:55
Asn iim l uurtuu tohioldson zuil bichih wm uu.Bi ni shal uuruur tusuulun buchij chadahgui yvaad bna
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 20:54
Bayrlalaa shuud bsand
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 20:38
Захидал биш түүх намтар л байх юм уу? Эсвэл заавал болсон явдал байх ёстой юм уу? Нэг л тодорхой ойлгохгүй байна
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 20:35
zuud baina
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 19:53
Ээжийгээ сансандаа хүртэл хайрлаж чадахгүй л юм даа хүү нь.ээж минь таньдаа би хайртай
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 19:22
Ашгүй зүүд байна гээд зөндөө баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 19:13
Ёх.ашгүй зүүд байж.
Нэргүй [127.0.0.xxx] 2020-03-09 18:57
Ашгүй зүүд байж.зөндөө уйллаа
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 18:52
Одооны хүүхэдүүдэд уншуулмаар таалагдлаа
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 18:47
Би хэдэн жилийн өмнө энэ уралдаанд оролцохдоо нэг нь хөгжилтэй инээдмийн, нэг нь уйлмаар уянгын 2 өөр утгатай хоёр захидал бичээд нэг дор илгээсэн юм .Нэг нь шилдэг 10 т багтаж шалгаруулалтанд 3-р байр эзэлсэн.Ном болгож хэвлээд бэлэглэж байсан нь маш гоё байсан ч харамсалтай нь олон үзэгчдийг уйлуулсан байр эзэлсэн захидлын минь нэрний дор нөгөө хөгжилтэй байр эзлээгүй захидлыг минь шивээд хэвлэчихсэн байсан.Нэр, утга 2 нь огт авцалдахгүй ...мөн ч ичиж их харамссан шүү .Хариуцлаггүй нөхдүүд байдаг юм билээ. Гомдол мэдүүлсэн чинь таны 2 захидал хоёулаа маш сайн захидлууд байсан нэг нь уншигдаж олны хүртээл болсон нэг нь хэвлэгдчихсэн байна та харин азтай л байна ш дээ гэж нэг эмэгтэй хэлсэн.Хэлэх ч үг олдоогүй дээ.. Гэхдээ л одоо хүртэл тэр номонд харамсдаг бас ичдэг...
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 18:09
Сэтгэлд хүрлээ, нүдэнд нуламс хуртал ашгүй зүүд байжээ. Баяр хүргьe.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 17:50
Ern ihenh ni burhan blsn eejde bichsn zahidal zarimn oguullgch yum shg ugn chin setgeleese eejde zoruilj bichsn zahiagn unshad eejidn damjuuld ogwol ihl shn bhsn
мастер [127.0.0.xxx] 2020-03-09 17:13
Захидлын уралдаан биш юмуу. Ер нь дараагийн удаа гэгээлэг бичвэр, захидал шалгаруулаарай. Жил бүр л нэг иймэрхүү өгүүллэг байр эзлэхий. Эсвэл шүүгчээ соль
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 14:22
Тийм шүү. Шалгуураа зөв тодорхойлж шүүгчээ соливол. Уншихад маш дарамттай муухай өгүүлэл байна.
пүүжээ [127.0.0.xxx] 2020-03-09 21:35
яг зөв
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 17:08
Tvrvv jil zahidl bichsen chin setgeliin gehdee shagaruulalt ni taalagdaagvi
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 17:03
Гоё захидал болжээ таалагдаж байна
пүүжээ [127.0.0.xxx] 2020-03-09 21:36
захидал биш бн шдээ
Би [127.0.0.xxx] 2020-03-09 16:58
Шалихгүй юм.Үүнээс арай дээр гэгээн гуниг,гэм ухаарал хайрласан час хийсэн захидал ирээгүй юм байх даа
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 16:50
ямар сайхан юм бэ. өөрийн эрхгүй нүдэнд нулимс ...
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 16:45
gunigtai zahidaluud shalgaruulaad baigaa yum shig setgegdel torj baina eejdee unen setgeleesee bichsen eh uriin setgeliin ugtei zahidal shalgarah estoi baih gej bodoj baina
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 16:33
Vg xelleg jaaxan ontsgvi ogvvlleg ch ym shig oilgoxgvi zaxidal boljee
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 16:30
Сайхан уралдаан зохион явуулдагт баяр хүргэe. 2018 онд миний захиа тусгай байранд орж ээжийгээ маш сайхан баярлуулсандаа баяртай байдаг. Миний амьдралын ээжийгээ баярлуулсан хамгийн торгон мөч. Тэр үeд 100 захиаг шалгаруулан ном гаргана гэж байсан ч гаргаагүй. Жил бүрийн шилдэг захиануудаар ном гаргавал их олон хүн дэмжинэ, баярлана даа. Би ч гэсэн захиагаа өгнөө. Ажлын амжилт
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 16:16
20n zahiagaa ydaj unshad ogchihkui dundur n yun duu yvulad hen hen bair ezelsnee heled ogchh tiim hariuclagagui bn zahidal zoriulsan hun n amid seruun bish ymar olon zahidal bnaa zuger 10hun huvaj unshad busdin hayad heden gashudaltai zahidal songocom ym shg sanagdlaa yg uneniig helhed omnoh jiliih ih goy bolj bsan oilgomjtoi bair ezelher zahidluud bsan ene jiliinh arai bishee ninjjamcaaa hariuclaga alga tanai baigullaga udirdlagataa ulamjilbal taarna humuusin setgelee shingej bichsen zahidliig ta nar shalgarulj bgaa shuu
зочин [127.0.0.xxx] 2020-03-09 16:56
харин 20 захидалаа уншихгүй дундуур нь шал өөр дуу муу дуулуулаад. тусгай байранд орсон 14 захидлын хэний захидлыг нь уншаад хэнийхэн захидлыг уншдаггүй юм бэ? М.Эрдэнэбат шүүж чадахгүй байна.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 16:12
zaxia ch bnu oguulleg ch bnuu xamaagui gol n xvmvvst xer ix zvrxend n tarxind n msg ogch bna wee gdg l chuxal.xvnii gargadag aldaag gvn uxaaruulj chadsan zaxia bna bayr xvrgie.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 14:40
Zahidal gsn bol zahidal l bh heregtei sh dee
пүүжээ [127.0.0.xxx] 2020-03-09 21:39
Тэгвэл уралдааныхаа нэрийг өөрчилмөөр юм дөө
зочин [127.0.0.xxx] 2020-03-09 16:02
Надад лав таалагдсангүй ийм харгис байна гэж юу байдаг юм. ямар ч бодит биш.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:59
Иймэрхүү бичвэр, бага зэрэг өгүүлэмжтэй гар утсаар хийсэн зохиомж, фб ээр дүүрэн бий дээ. Энэ бол бодит амьдрал дээр тулгужрлаагүй нэг их ухаан бяд ороогүй болхи хуулбар, зохион бичлэг шиг л юм байна. Иймэрхүү зүйлийг замын хүн уянгалуулж чадна. Захидал гэдэг чинь шал өөр юм шүү дээ. Захидлын үг гэдэг сэтгэлийн чавхдасыг илэрхийлэх увьдастай байх ёстой. Иймэрхүү ядмагхан зүйлийг 1-рт шалгаруулж байгаа бол шалгаж байгаа хүмүүс нь бичиж бгаа хүмүүсээсээ долоон дор юм байна даа. Ойр ойрхон явуулснаас урьд өмнөхөө давтах явдал ч байна. Зохион байгуулалт, шалгаруулалтаар эргэж харах цаг болжээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:50
Бусдад сургамжтай байг илүү олон хүнд хүрээсэй гэж өөрт тохиолдсон явдлаа бичсэн гээд шууд залгаж видео колл хийх үед эзэн нь хэлж бна билээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:50
Oguulleg bish bodit bol uneheer gaihaltai saihan zahidal bnaa bayr hurgey
Би [127.0.0.xxx] 2020-03-09 15:48
Энэ уралдаанд уйгагүй 4 жил бичээд таг чиг шүү. Уг нь орсон уралдаан бүхэндээ хоосонгүй бдаг сан. Ээжийгээ үхүүлж энэ тэр муу ёрлож "зүүдэлсэнгүй" өвдүүлж зовуулж өвдөж шаналсан болж зохиосонгүй үнэн хайр бичээд нэмэргүй бололтой
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 16:10
Би бас 4 жил оролцсон. Хамгийн сүүлд ээж нь амьд сэрүүн байвал зүгээр ч гэх шиг зүйл ярихаар нь оролцохоо больсон. Тэдэнд нас барсан байлаа ч миний зүрх сэтгэлд дандаа амьд байдаг ээж минь.
Bi [127.0.0.xxx] 2020-03-09 16:23
Ene Jilinhed burhani orond suuga eejde zoriulj bichsen egchin mine zahidal tusgai brt shalgarsan bna le.
Би [127.0.0.xxx] 2020-03-09 15:52
Адилхаан ккк
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:46
Ямар гоё захиа вэ Ээжтэй хүн бүр уншаасай.Уйлан байж уншлаа . Үнэхээр сэтгэл хөдлөм...
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:30
Олон хүн уншаарай.Сайн биччжээ
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:27
Gants udaach gsn Eejdee zoriulj sxn zuil xiix ymsan. Goe bolson bn bayr xvrgie.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:25
Одоо шалгаруулалтаа өөр болгомоор юм. Бодит амьдрал биш. Зохион бичлэг л байна. Хэн ч ингэж зохиож бичиж чадна. Гол нь ээждээ бичсэн чин сэтгэлийн л захидлыг үалгаруулдаг баймаар юм. Одоо иймэрхүү захидал шалгаруулдагаа болих хэрэгтэй ш дээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:22
Энэ бол зохиол байнаа.чин сэтгэлийн үгтэй захиа байх ёстой
Б.Алтанцэцэг [127.0.0.xxx] 2020-03-09 15:16
Цахимаар олон түмнээр шүүлгэ! Бөөрөө бичсэн эсэхийг нэгээс гурван удаа богино сэдвээр бичүүлж нийтээр ил харж, тэмцээнийг шүүж дүгнэх хэрэгтэй. Захидал бичсэн хүн нь мөн үү, биш үү гэмээр хүн гөлөлзөнгүй сууж байхыг хармааргүй байна.
Zochin [127.0.0.xxx] 2020-03-09 15:13
Ашгийн тоглолт үзэгчтэй хийж байгаа биш дээ! Дундах тоглолтууд арай л биш. Өөрөө уншигч байж Эрдэнэбаярын дуу, Цэргийн ч билүү чуулгын охины чихэнд чийртэй чахарсан дуу, хэдий сайхан дуулсан ч тэр Дүүриймаа? Эхнэртээ бичсэн захидал биш биздээ? Тэгсэн дорхноо тэр олон захианаасаа ядаж нэгийг ч болтугай нэмж оруулах байсан юм. Нээрээ ч захианууд нь яг зохиол шиг болоод байгаа нь үнэн шүү. Бодит захиа нь хэд бол гэмээр
Otgontsetseg [127.0.0.xxx] 2020-03-09 15:50
Chin setgeliin zahidal bish zohiol, uguulleguud bairand orood baigaa n sonin bainaa. Bodit zahidalaa shalgaruulmaar bn.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:09
таалагдсаан
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:09
Үнэхээр мундаг бичжээ хүн болгон уншиж ухаараасай баяр хүргэе
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:08
Уг нь их сайхан нэртэй уралдаан. Даанч гунигтай захиадал шалгаруулах юм даа. Эсвэл өмнө тодотгол хийвэл дээр байх. Яагаад гэгээлэг өнгө аястай захиадал түрүүлдэггүй юм болоо гэж гайхдаг. Энэ уралдаанд би захиадал бичээгүй. Энэ олон захиадал илгээгчийн хажуудаа үр хүүхдээ дэм болоод хамтдаа сайхан амьдарч байгаа ээжийн тухай захиадал гардаггүй юм бол гайхдаг шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:24
Захидал
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:07
Би энэ уралдаанд уйгагүй 4 жил захидал бичлээ. Ээжийгээ "үхүүлж"зүүдэлсэнгүй ээ. Зовж шаналж өвдөж өвдүүлж бичсэнгүй ээ. Халуун хайр энгийн атлаа эгэлгүй агуу чанарыг нь гаргах гэж хичээлээ. Таг чиг.. уг нь орсон уралдаан бүхэндээ хоосонгүй л үлддэг сэн. Энэ уралдааны шүүлт 1 л биш ээ
zochin [127.0.0.xxx] 2020-03-09 15:00
Jil ireh tusam Neg l ih yruu nairag shvleg zohiolin uraldaan bolood bhin. Eswel hvneer uruwdvvlsen huuramch hiiswer setgelgee. Zahidal bichihed uran yruu nairuulga heregtei ch hetrvvlj blohgvi shde. Eswel bi anduuraad bgamu.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:27
Яг зөв.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 14:59
Сайхан бичжээ уйлан байж уншлаа
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 14:48
Анхааруулга болгож зүүд надад ирсэн ч болоосой. Хожимдсон гэмшилтэй 2 жилийг барж байна даа.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 14:45
Би Аагийтай яг санал нэг байна. Захидал гэхээсээ илүү өгүүллэг, зохиол маягын бүтээлүүд нь шалгарсан байна. Би зөвхөн ээждээ зориулсан захиа байх юм гэж бодсон.Нэвтрүүлгийн нэр зорилго 2 зөрчилдсөн санагдсан даа.... Та бүхэнд ажлын амжилт хүсье!
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 14:33
saikhan bichjee bayar xvrgie
Aagii [127.0.0.xxx] 2020-03-09 14:30
Goe bichjee.Gehdee bi eejde zahidal bichih uraldaaniig yaruu nairgiin shalgaruulalt gej medeegv yum bnaa.Zvgeer zahidal gej bodje.Getel yaruu nairgiin uraldaan yum bn.Daraa jil zohiol shig nairuulgatai bichih estoi yum bn shv.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 14:24
Ухаарахуй ээжийгээ хайрлана аа.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 14:14
Mundag
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 15:01
Saihan bichijee bayr hurgie
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 20:02
Bi 4 jil oroltsson ymarch vr gvnd hvreegvi bi zahidalaa bichihdee samsaa mini sharhirch ooriin erhgvi uildag yum bna lee ih goe bichsen gants udaa ch nomond ni orch bgaagvi ee surguulid bhdaa chamgvi yruu nairag bichdeg ohin blaa nadad bol nomond oroh ih chuhal bla daanch uram hugarsan daa hoorhii
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 16:22
Хүүхэд бүр үүнийг уншаасай. Ухаарал харйлах нь гарцаагүй.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 16:21
Сайхан бичжээ. Баяр хүргэе.

Бидэнтэй нэгдээрэй