
“Хөвсгөл мах маркет” ХХК-наас шинэ корановирусний халдварт өвчний онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хэрэгцээнд нэг тонн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн адууны махыг хандивлалаа.
Өчигдөр ХХААХҮ-ийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Ч.Улаантай “Хөвсгөл мах маркет” ХХК-ны захирал Э.Цогбаяр уулзаж, нийгмийн хариуцлагын хүрээнд нэг тонн адууны махыг хандивлаж буйгаа илэрхийлсэн юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Эрсдэлтэй нөхцөл үүссэн энэ үед танай хамт олон санаачилга гаргасанд талархаж байна. Маргааш Улсын онцгой комиссын хуралтай. Энэ хуралд албан ёсоор танилцуулж, уламжилна” гэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ
“Хөвсгөл мах маркет” ХХК 1 тонн адууны мах хандивлалаа | ||
Үзсэн: 586 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.