Шууд Chart

Монголын таван бөх дэлхийн чансааны “Топ-10”-т багтлаа

2020-04-02 15:17:58

. Тодруулбал, уг чансааг нэгдүгээр сарын 15-18-нд Италийн Ромд болсон дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликоне, үүнээс сарын дараа тус хотод болсон ЕАШТ, хоёрдугаар сарын 4-9-нд Алжирт болсон Африкийн АШТ, хоёрдугаар сарын 18-23-нд Энэтхэгийн Шинэ Делид болсон Азийн АШТ, гуравдугаар сарын 6-9-нд Канадын Оттавад болсон Пан-Америкийн АШТ-ий дүнг харгалзан гаргажээ.

Чансааны “Топ-10”-т Монголын эрэгтэй хоёр, эмэгтэй гурав, нийт таван бөх багтсан. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр 18 оноогоор 10, 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга 20 оноогоор 10, эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Б.Болортуяа 23 оноогоор долоо, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 23 оноогоор тав, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 25 оноогоор наймдугаар байрт бичигджээ.

Манай бөхчүүд энэ жилийн Азийн аварга болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцоогүй бөгөөд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас оноогоо цуглуулсан юм.

Үүнээс гадна манай улсын найман тамирчин шинэ чансаагаар эхний 20 байрт бичигдэж байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 79 кг-д Д.Гомбодорж 19, 92 кг-д М.Цогтгэрэл 18, 125 кг-д Д.Хүдэрбулга 12, 55 кг-д М.Дөлгөөн 11, 57 кг-д Э.Даваачимэг 14, 59 кг-д А.Батцэцэг 15, 65 кг-д З.Болортунгалаг 15, 72 кг-д Э.Цэвэгмид 20 дугаар байрт оржээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын таван бөх дэлхийн чансааны “Топ-10”-т багтлаа  
Үзсэн: 1118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй