
Дэлхийн шатрын холбооноос 65-аас дээш насны шатрын ахмад зүтгэлтнүүдийг дэмжих 20 мянган еврогийн төсөвтэй хөтөлбөр зарласан. Тэгвэл Монголын шатрын холбоо тус тэтгэлэгт хөтөлбөрт аль болох олон зүтгэлтнээ хамруулахыг хичээсэн бөгөөд Монгол Улсыг төлөөлөн 10 ахмадыг шатарчин, дасгалжуулагч, бодлого зохиомж төрөлд нэр дэвшүүлж, материалыг нь илгээсний үр дүнд
Дэлхийн шатрын холбоо 2019 онд дээрх тэтгэлэгт хөтөлбөрийн төсвийн хэмжээг 20 мянган евро болгон тогтоож, Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын төсвийг 30 мянган еврогоор өсгөх төлөвлөгөөтэй байсан боловч “COVID-19” вирустэй холбоотойгоор дэлхий дахинд тохиолдоод буй тодорхойгүй байдалд Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн цуцлагдах эсвэл хойшлох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Иймд Дэлхийн шатрын холбооны консулаас шатрын спортод бүхий л насаа зориулсан шатрын ахмад зүтгэлтнүүдэд зориулах тэтгэлэгт хөтөлбөрийн төсвийг 35 мянган евро болгож, дөрвөн тивийн 16 орны 17 ахмад шатарчин, дасгалжуулагч, шүүгч, шатрыг хөгжүүлэгч нарт өгөхөөр шийдвэрлэжээ.
Түүнчлэн Дэлхийн шатрын холбооноос гаргасан нийтлэлд дээрх тэтгэлгийг хүртэж буй зүтгэлтнүүд зөвхөн санхүүгийн дэмжлэг аваад зогсохгүй шатрын спортод зориулсан сэтгэл зүрх, оруулсан хувь нэмэр, гайхамшигтай амжилт нь “шатрын их гэр бүл”-д дуу нэгтэйгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй хэмээн дурджээ.
Гавьяат тамирчин Л.Мягмарсүрэн Дэлхийн шатрын холбооны тэтгэлэг хүртэхээр боллоо | ||
Үзсэн: 1403 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.