Шууд Chart

Нийгмийн даатгалаа төлснөөр ирээдүйн баталгаа хангагдана

2020-04-14 14:51:52

Нийгмийн даатгал(Social insurance) нь хүн амын нийгмийн хамгааллын бодлогын салшгүй нэг хэсэг. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн л бол тухайн даатгуулагчийн нийгмийн баталгааг төр хариуцах үүрэг хүлээдэг. Манай улсад зарим иргэн нийгмийн даатгалыг арилжааны даатгалтай харьцуулаад байдаг. Энэ нь буруу.

Учир нь нийгмийн даатгалын арилжааны даатгалаас ялгаатай онцлог нь бүх нийтийн шинжтэй, хөдөлмөр эрхэлж байгаа орлого бүхий иргэн бүр хамрагдаж, нийгмийн эрсдэлд өртсөн хэсэг нь үйлчилгээ авдаг эв санааны зарчим(Pay As You Go)-д тулгуурласан тогтолцоо юм. Тиймээс нийгмийн даатгалын харилцаанд орсон, хуулиар заасан болзол, нөхцөлийг хангасан даатгуулагч бүр нийгмийн даатгалын үйлчилгээ хүртэх эрхтэй болдог. Нийгмийн даатгалын газар зөвхөн тэтгэвэр олгодоггүй. Өвдсөн, өтөлсөн, жирэмсэн, ажил орлогогүй болсон, осол аваарт өртсөн, хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, тэжээгчээ алдсан гээд нийгмийн эрсдэл тохиолдсон хүн бүрт өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь, даатгуулагч нийтдээ 20 жил ажилласан, 800 мянган төгрөгийн цалинтай гэж үзвэл сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд 100 мянган төгрөг төлнө. Ингэхээр жилд 1.2 сая, 20 жилд 24 сая төгрөг төлнө. Харин энэ хугацаанд даатгуулагчид үүсч болох нийгмийн эрсдэлээс үүдэлтэй санхүүгийн ачааллыг тооцож үзвэл 125.8 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээг  нийгмийн даатгалын сангаас авах тооцоо бий. Өөрөөр хэлбэл

Дээрх тооцооллыг хийхдээ хамгийн бага буюу дундаж дүнгээр тооцсон учраас даатгуулагчид тохиолдох эрсдэлээс шалтгаалж үүнээс ч өндөр үнэтэй, олон  давтамжтай тусламж, үйлчилгээ авах боломжтой.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нийгмийн даатгалаа төлснөөр ирээдүйн баталгаа хангагдана  
Үзсэн: 862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй