
Монгол Улсын Зэвсэгт хүчин ОХУ-ын БХЯ-наас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг өнгөрсөн жил амжилттай зохион байгуулсан. Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан дээрх уралдааны талаар олон улсын шинжээчид хэд хэдэн зүйлийг дурдсан нь “Нэгдүгээрт, уралдаж өрсөлдөхөөс гадна хамтарсан сургалт бэлтгэлийн үүрэг гүйцэтгэж, монгол адууны уналга, эдэлгээтэй холбоотой олон зүйлийг оролцогч орнуудад таниулж чадсан. Хоёрдугаарт, байгаль, цаг уурын хүнд нөхцөлд цэрэг хүний бэлтгэл сургуулилт, эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорилоо. Гуравдугаарт “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд явагддаг тэмцээнүүдээс хамгийн хүнд бөгөөд сонирхолтой, шигтгээ төрөл нь болсон” хэмээн онцлон тэмдэглэсэн.
Тэгвэл Монгол Улсыг олон улсад дахин сурталчлах “Аравт” олон улсын морин цэргийн хоёрдугаар уралдааны анхан шатны төлөвлөлтийн хурлын тов гарчээ. Дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан
“Аравт”-ын анхан шатны төлөвлөлтийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулна | ||
Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.