
бөгөөд уг хуулийн зохицуулалтаар Говь-Алтай аймгийн 18 сумын 2522 иргэн хамрагдахаар тооцоо судалгаа гарсан байна.
Дээрх хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/75 дугаар захирамжаар 3 сарын аян зохион байгуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд аяны явц байдалтай аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох албан тушаалтнуудтай санал солилцжээ.
Аяны хүрээнд иргэдийн ажилласан жилийн болон мал тооллогын бүртгэлийн лавлагааг, иргэдийг сумаас ирүүлэхгүйгээр Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан захиалгаар олгож байгаа бөгөөд Архивын тасгаас 902 иргэнд архивын лавлагаа, 209 иргэнд тушаалын хуулбар, 22640 хуудас баримтын хуулбар, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь цэргийн алба хаасан тухай архивын лавлагааг Батлан хамгаалахын төв архив, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивд уламжлан 87 иргэнд олгоод байна.
Мөн Говь-Алтай аймагт ажиллаж байсан, одоо бусад аймаг, хотод амьдарч байгаа иргэдийн ажилласан хугацааны холбогдох архивын лавлагаа мэдээллийг 70481111 утсаар захиалгыг хүлээн авч олгохоор шийдвэрлэжээ.

Архивын лавлагааг иргэдийн захиалгын дагуу сумын нийгмийн даатгалын байцаагчаар дамжуулан олгож байна | ||
Үзсэн: 853 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.