Шууд Chart

Азийн танхимын болон тулааны спортын VI наадам Тайланд улсад болно

2020-04-29 12:45:35

Азийн олимпын зөвлөл/АОЗ/-өөс "Азийн танхимын болон тулааны спортын VI наадам”-ыг 2021 онд Тайланд улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Азийн танхимын болон тулааны спортын VI наадам нь Бангкок болон Паттаяа хотуудад спортын 24 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд хугацааг 2021 оны эхний хагаст тогтох аж.

Гэрээг үзэглэх үеэр АОЗ-ийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах дурдахдаа "Бид “COVID-19” цар тахлын нөхцөл байдлыг бүрэн ойлгож хүлээн авч байгаа. Тайланд улс нь Азийн танхимын наадам болон тулааны наадмыг урд өмнө нь зохион байгуулсан арвин туршлагатай. Ази тив дэх олимпын хөдөлгөөнийг үргэлж дэмжиж байдагт талархал илэрхийлье. 2021 онд тус наадмыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэж байна” хэмээн амжилт хүслээ.

Азийн танхимын спортын анхдугаар наадам 2005 онд Тайланд улсад, 2007 онд Макаод, 2009 онд Вьетнам улсын Ханой хотноо зохиогдсон бол Азийн тулааны спортын наадам 2009 онд Тайландын Бангкок хотноо болсон билээ. 2013 онд БНСУ-ын Инчон хотноо анх удаа энэ хоёр наадмыг хамтад нь зохион байгуулсан бөгөөд V наадам Туркменистан улсын Ашгабат хотноо 2017 онд явагдсан түүхтэй.

Сонирхуулахад, Монгол Улсаас "Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын V наадамд спортын 12 төрлөөр 72 тамирчин оролцож, 5 алт, 10 мөнгө, 15 хүрэл /нийт 30/ медаль хүртсэнээр, багийн дүнгээр 13 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Азийн танхимын болон тулааны спортын VI наадам Тайланд улсад болно  
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй