
ОХУ-ын буриад ахан дүүстээ туслах, амны хаалт хандивлах "Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” аяныг Монголоос ЗХУ/ОХУ-д сургууль төгсөгчдийн Монголын холбоо (МАВСУЗ) санаачлан эхлүүлснийг Олон улсын орос хэл, утга зохиолын багш нарын холбооны салбар Монголын орос хэл, утга зохиолын багш нарын холбоо (МонМАПРЯЛ) дэмжин идэвхтэй зохион байгуулсан.
Тэгвэл
"Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” аянд нийт 200 гаруй хүн нэгдэж 5760000 гаруй төгрөгийг хандивласан бөгөөд үүнээс 100 гаруй нь Монголын орос хэл утга зохиолын багш нар ажээ. Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийг төгсөгчид ч бас идэвхтэй дэмжлэг үзүүлсэн байна. Уг аянаар цугларсан мөнгөөр 14600 ширхэг амны хаалт авснаас гадна ОШУСТ-ийн 26 ажилтан "далайд дусал" болгон 1600 ширхэг амны хаалт нэмэрлэсэн юм. Мөн амны хаалтыг үндэсний үйлдвэрлэгч "Нахиа эмийн" үйлдвэрээс гүн туслалцаа үзүүлэн зах зээлийн үнээс 50 хувийн хөнгөлөлттэйгээр нийлүүлжээ.
Тусламж гардуулах арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар хот дахь ОШУСТ-ийн захирал Базархандаев А.Р, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Улаанбаатар хот дахь ОШУСТ-ийн дэд захирал Будаева Т.Ч, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Монгол, ЗХУ-ын Баатар Ж.Гүррагчаа, ЗХУ|ОХУ-д сургууль төгсөгчдийн Монголын холбоо /МАВСУЗ /-ны дэд тэргүүн, гавьяат багш Д.Цогзолмаа, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийг төгсөгчдийн холбооны тэргүүн Ж.Рэнцэн-Амгалан, Монголын орос хэл, утга зохиолын багш нарын холбоо (МонМАПРЯЛ)-ны ерөнхийлөгч Ц.Магсар, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Батжаргал, ЗХУ|ОХУ-д төгсөгчдийн Хөгжлийн холбооны тэргүүн, УИХ-ын Ардын намын бүлгийн ахлах референт М.Түвшинтөр, "Нахиа Импекс" Эмийн үйлдвэрийн захирал Г.Тайванбат нар оролцлоо.


ОХУ-ын Буриад улсад амны хаалт хандивлалаа | ||
Үзсэн: 1291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.