Шууд Chart

РЦНК-ийн гадаах талбайд хүүхдийн тоглоомын хотхон байгуулна

2020-05-01 13:03:28

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв(РЦНК)-ийн захирал А.Р.Базархандаев "Хотоо соёлтой болгоё”, “Соёлтой хотод амьдрах гоё" уриан дор явагдаж буй олон нийтийн аяныг дэмжин ОШУСТ-ийн гаднах ил талбайд хүүхдийн тоглоомын хотхон байгуулахад зориулж, тус байгууллагын эзэмшлийн газрыг үнэ төлбөргүй олгох болсноо манай сайтад ярилцлага өгөх үеэрээ хэлсэн. Тэгвэл түүний шийдвэрийн дагуу

Дээрх тоглоомын таван байгууламжаас бүрдсэн хотхон барих ажлыг Монголын талаас хувийн хэвшлийг төлөөлөн "Ургамалын далай" компани ажиллахаар болж, талууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Түүнчлэн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийг түшиглэн Монголд орос хэл, соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор өргөн цар хүрээний соёл боловсролын арга хэмжээг уг хотхонд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд Улаанбаатар дахь ОШУСТ-ийн түнш байгууллага болох “Ургамалын далай” компани дэмжлэг үзүүлэн ногоон байгууламжийн үзэсгэлэн бүхий хүүхдийн задгай тоглоомын талбайг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь ханган ажиллах юм байна.

Үүнээс гадна хүүхдийн тоглоомын хотхон жилийн турш ажиллаж, шинэчлэгдэж байх аж.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

РЦНК-ийн гадаах талбайд хүүхдийн тоглоомын хотхон байгуулна  
Үзсэн: 1142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй