Шууд Chart

Олимпын аварга Сехудо холимог тулаанаас зодог тайлна

2020-05-12 08:36:48

“Бээжин-2008” олимпын наадмын чөлөөт бөхийн 55 кг-ын жинд аваргалж, тухайн үед томоохон шуугиан тарьж байсан Хенри Сехудо холимог тулаанаас зодог тайлахаар болжээ. Мексик гаралтай, америк эр уржигдар АНУ-ын Флорида мужийн Жексонвилл хотод болсон “UFC 249” тэмцээнд 61.2 кг-ын жинд Доминик Крузтэй тулалдаж, аваргын бүсээ хамгаалсан. Өдгөө 33 настай Сехудо өрсөлдөгчөө хоёрдугаар үеийн төгсгөлд хүнд цохилтоор буулган авсан ч тулааны дараа зодог тайлахаар болсноо зарласан юм.

“Triple C”, “The Messenger” хочит Сехудо 2012 оноос холимог тулаанд шилжиж 16 ялж, хоёр удаа ялагдсан бөгөөд олимпын алтан медаль хүртэж, UFC-гийн хоёр жингийн аварга болсон анхны тамирчин билээ. .







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Олимпын аварга Сехудо холимог тулаанаас зодог тайлна  
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй