Шууд Chart

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч нөгөөдөр эмнэлгээс гарна

2020-05-13 17:37:13

Өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Б.Б-г зодож, эрүүг нь хугалж, ар гэрийнхнээс нь нуусан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Хуурай замын цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах офицер, ахлах дэслэгч Д.Болормаагаас тодруулахад “Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Б нь Ховд аймгийн Жаргалант сумаас 2019 оны II дугаар ээлжээр тус ангид татагдан ирж алба хааж байгаа бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ангийн харуулд томилогдон үүрэг гүйцэтгэсэн. Байлдагч Б.Б нь 24.00-02.00 цагийн хооронд тайван цагийн байлдааны үүрэг болох харуулын цэг дээр цагийн манаачийн үүрэг гүйцэтгэх үедээ “Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм”-ийг зөрчин харуулын цэгээ дур мэдэн орхиж явсан. Ангийн харуулын манаа халагч дэд түрүүч Р.Б цагийн манаачийг халалцахаар зарим харуулын хамт харуулын цэгт очиход цагийн манаач байлдагч Б.Б байгаагүй бөгөөд тэрбээр ангийн тавиуланд байрлах нураасан барилгын дотор унтаж байсныг олсон байна. Улмаар манаа халагч, дэд түрүүч Р.Б байлдагч Б.Б-г харуулын цэгээ орхин унтлаа хэмээн харилцааны зөрчил үүссэн. Өдгөө тухайн хугацаат цэргийн алба хаагч Төрийн  тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал сайн, энэ сарын 15-ны өдөр эмнэлгээс гарна. Уг асуудлыг Ховд аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох болно. Ийм асуудал гарсан нь харамсалтай байна. юм. Цаашид “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн албыг зохион байгуулах заавар” болон холбогдох дүрэм, журмыг мөрдөж, аюулгүйн арга хэмжээг сахиж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт дарга нарт үүрэг болголоо” гэв.

Мөн дээрх хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр Ховд аймагт оршин суух Э гэдэг иргэнээс байлдагчийн биед гэмтэл учирсан талаар өргөдөл ирсэн. Үүний дагуу Ховд аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлт нээн, мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Тухайн хэрэг дөрөвдүгээр сарын 28-29-ний шилжих шөнө болсон бөгөөд  Зэвсэгт хүчний дугаар ангийн харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б-г дэд түрүүч  Б харуулын цэгийн сонор сэрэмж алдлаа хэмээн, биед нь гэмтэл учруулсан асуудал гарсан. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч, дэд түрүүчийн хоёрын хооронд асуудал гарсан. Харуулын байраа орхин явснаас болж маргаан үүсэж, эрх чөлөөнд нь халдсан асуудал байна. Цагдаагийн байгууллагад ирсэн өргөдлийн дагуу тавдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3.1-т зааснаар яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорын газарт хүргүүлсэн” гэсэн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч нөгөөдөр эмнэлгээс гарна  
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй