
Залуу шатарчин С.Чингүүн, Н.Наран-Эрдэнэ нар Дэлхийн шатрын холбооны мастер цол хүртлээ. Тодруулбал, С.Чингүүн 2019 оны есдүгээр сард БНХАУ-ын Хунан мужид зохион байгуулагдсан олон улсын нээлттэй тэмцээний Б ангилалд гадаад чансаагаа 89.2-оор нэмэгдүүлснээр 2300 давуулсан үндэслэлээр Дэлхийн шатрын холбооны мастер боллоо. Мөн Н.Наран-Эрдэнэ 2019 оны наймдугаар сард АНУ-д зохион байгуулагдсан дэлхийн нээлттэй тэмцээнд гадаад чансаагаа 37.6-аар нэмэгдүүлж, гадаад чансаа 2100 давуулсан үндэслэлээр Дэлхийн шатрын холбооны мастер цолны эзэн болсон байна.


С.Чингүүн, Н.Наран-Эрдэнэ нар Дэлхийн шатрын холбооны мастер цол хүртлээ | ||
Үзсэн: 1036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.