Шууд Chart

Сэлэнгэ аймагт зам тээврийн гэмт хэрэг 42.6 хувиар буурчээ

2020-06-04 10:02:13

Сэлэнгэ аймаг 109 мянга гаруй хүн амтай бөгөөд аялал жуулчлалын онцгой бүс нутагт хамаардаг. Хүн ам, тээврийн хэрэгсэл, мал, аж ахуй, газар тариалан эрхлэлт, дамжин өнгөрдөг иргэдийн тоогоор бусад аймагтай харьцуулахад их. Түүнчлэн зуны улиралд Сэлэнгэ аймгийг зорих гадаад болон дотоодын жуулчдын тоо эрс нэмэгддэг үүнийг дагаад зам тээврийн осол, гэмт  хэргийн гаралт ихсэх хандлага ажиглагддаг аж.

Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар өнгөрөгч 2019 оны байдлаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган хариуцсан нутаг дэвсгэртээ энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран үр дүнтэй зохион байгуулснаар

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, гэмт хэргийг бууруулах чиглэлээр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, зам тээврийн осол давтамжтайгаар үйлдэгддэг газруудад урьдчилан сэргийлэх нөлөөллийн самбарыг байршуулан, аймгийн хэмжээнд таван цэгт тээврийн хэрэгслийн хурдыг тогтмол хэмжиж, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажилласан нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахад нөлөөлжээ.

Ташрамд хэлэхэд, үйлдэгдэн гарч байгаа зам тээврийн осол, гэмт хэрэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хамгаалах малгай бүс хэрэглэхгүй замын хөдөлгөөнд оролцох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох зэрэг шалтгаанаас үүдэлтэй  үйлдэгддэг аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сэлэнгэ аймагт зам тээврийн гэмт хэрэг 42.6 хувиар буурчээ  
Үзсэн: 549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй