
ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Читад болон районуудад сурч, амьдарч буй Дорнод аймгийн харьяат оюутнууд хойд хөршид “COVID-19” цар тахал хурдацтай тархаж буйтай холбогдуулан Чулуунхороот сумын Эрээнцав боомтоор эх орондоо буцаж ирэх хүсэлтээ Дорнод аймгийн Онцгой комисст хүргүүлжээ. Уг хүсэлтийг судалж үзээд Улсын Онцгой комисст уламжилсан бөгөөд Онцгой комиссоос ОХУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах тухай хариуг ирүүлжээ. Иймээс тус аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны албаар дамжуулан хүсэлтийн хариуг сурч буй сургуулиудад нь албан ёсоор мэдэгдэхээр болсон байна.
хэмээн Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Өвөрбайгалийн хязгаарт байгаа Дорнодын оюутнуудыг Алтанбулаг боомтоор татан авна | ||
Үзсэн: 536 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.