
ХБНГУ-ын нэгэн театрын компани үзэгчид эргэн ирэхэд олон нийтээс зай барих арга хэмжээг хэрхэн авах талаар саналаа ийнхүү хуваалцжээ.
Берлин дэх “Theater am Schiffbauerdamm” ердийн үед 700 орчим хүний багтаамжтай байдаг бол коронавирусний цар тахлын үеэр нэг удаад зөвхөн 200 зочинд жүжиг үзэх боломжийг олгох гэнэ.
“Berliner Ensemble”-ийн албан ёсны цахим сүлжээнд байршуулсан уг зургаас харахад театрын суудлуудыг нэг, хоёр хүний бүлэгт хуваан, хооронд нь тодорхой хэмжээний зайтай байршуулжээ. Театрын компани ирэх есдүгээр сард эргэн нээгдэхэд энэхүү дүр зураг “шинэ бодит байдал” болох болно гэдгийг өөрсдийн Твиттер хуудаснаа тэмдэглэсэн байна.
Үүний тулд бүх сандлыг сэргээн засварлан, шинэчилж байгаа гэдгээ мэдэгдсэн ба харин тасалбар хэрхэн захиалах болон үнийн талаар мэдээлэлгүй байна.
Берлин дэх театр 200 зочинд жүжиг үзэх боломжийг олгож байна | ||
Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.