Шууд Chart

Хоёр “легионер” цахим спортын “Tiger” багтай хийсэн гэрээгээ цуцаллаа

2020-06-10 16:35:58

Монголын цахим спортын “Tiger” баг “ncl”, “nin9” нэртэй тоглогч нараар солилцоо хийж, оронд нь Данийн өндөр зэрэглэлийн тамирчдын нэг “snappi” болон Германы “BIG” багт хүчин зүтгэж байсан “smooya” нарыг элсүүлэхэд ойрхон байгаа талаар CS:GO тоглоомын хамгийн том эх сурвалж HLTV мэдээлсэн.

Хэрвээ “Tiger” солилцоо хийвэл “ESL One” тэмцээнээс цуглуулсан 1650 онооноосоо 700 оноо хасуулж, оронд нь дээрх хоёр тоглогчийг авах эрхтэй болох байв. Тэгвэл . Ийн “smooya” өнгөрсөн долоо хоногт “Tiger”-тай хийсэн гэрээгээ цуцалж байгаа гэдгээ зарласан бол “snappi” өчигдөр “c0ntact gaming” багт очихоор болсноо мэдэгдсэн байна.

Сонирхуулахад, “Snappi”, “smooya” нар нэгдүгээр зэрэглэлд дэлхийн топ багуудын эсрэг тоглож байсан туршлагатай тамирчид юм. Тухайлбал, “smooya” CS:GO тоглоомын хамгийн нэр хүндтэй “ESL One Cologne” тэмцээнд багаараа хоёрдугаар байр эзэлж байжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хоёр “легионер” цахим спортын “Tiger” багтай хийсэн гэрээгээ цуцаллаа  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй