Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилдаг 36 бирж байдаг

2020-06-12 09:24:24

Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил олгогчтой холбодог, өөрөөр хэлбэл ажлын байранд зуучилдаг албан ёсны бүртгэлтэй 36 бирж бий. Тэгвэл .

Тухайлбал, дээрх 36 биржийн нэг болох Монголын хараагүй иргэдийн холбооны ерөнхийлөгч Б.Гэрэлийн хэлснээр тус холбооны дэргэдэх Хөдөлмөр зуучлалын төвд нийт 57 ажлын байрны захиалга ирснээс 44 хүн тогтмол ажлын байранд оржээ. Тус төвөөс хараагүй, харааны бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн болгох, бэлтгэх зорилго тавин бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Энэ хүрээнд аж ахуй нэгжүүдийн дарга удирдлага, албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, хараагүй иргэдийг ажлын байранд дадлагажуулах, мэргэшүүлэх зэрэг цогц ажил хийхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилдаг 36 бирж байдаг  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй