
ХНХЯ-ы харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцөлийг судлах, үнэлгээ хийж дүгнэлт гаргах, ХАБЭА-н сургалт сурталчилгаа хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд хөдөлмөр магадлал зохицуулалт хийх, эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага билээ.
Тус төв 1967 онд “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд өдгөө 54 дэх жилтэйгээ золгох гэж байна. Түүнчлэн уг төвийн хүний нөөцийн бодлого, зорилго үйл ажиллагааны чиглэл өргөжин дээшилж буй нь үе үеийн дарга удирдагчид, ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаалсан. Тэгвэл ХАБЭМТ-д хамгийн олон жил буюу 33 жил тасралтгүй ажилласан ажилтан нь Б.Дэлгэрмаа аж. Тэрбээр анх 18 настайдаа “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэй байх үед нь ажилд орж байжээ. Тэгвэл
Төрийн албаны залгамж, халаа тасралтгүй ажиллах боломж бололцоог ийн бүрдүүлсний дүнд тэрбээр энэ байгууллагын түүхийг 30 гаруй жил хамтдаа бүтээлцэж байна. Тус байгууллагын хүний нөөцийн бодлого, ажилтнуудыг тогтвор суурьшилтай, сэтгэл хангалуун ажиллуулах зорилгын нэг тод жишээ энэ аж.
ХАБЭМТ-ийн түүхийг 33 жил бичилцсэн Б.Дэлгэрмаад хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 666 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.