
Монгол Улсын хэмжээнд
. Тиймээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт бэлтгэх, дэмжлэгтэйгээр ажилд зуучлах, аж ахуй болон хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох сургалтанд хамруулах, урамшуулал, санхүүгийн дэмжлэг олгох, хөдөлмөр эрхлэлтийн тусгай үйлчилгээ арга хэмжээнд хамруулж, дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх замаар дэмжих зорилготой Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг.Уг хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эх, асран хамгаалагч, ажил олоход хүндрэлтэй иргэд, ажил олгогч нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд, хөтөч дохионы хэлмэрч хамрагдах боломжтой.
Хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрт бэлтгэх, дэмжлэгтэйгээр ажилд зуучлах, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох, борлуулалтын болон ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх, аж ахуй эрхлэлтийн болон хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах, ажил олгогчийг дэмжих арга хэмжээ явуулж байна.
Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй, ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхдийг сэтгэл зүй, хувь хүний төлөвшил, нийгэм, хамт олны дунд биеэ авч явах тухай сургалт, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн харилцааны анхан шатны болон хөдөлмөрийн дэг журам, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох зэргээр хөдөлмөрт бэлтгэдэг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нийцүүлэн ажил олгогчийн эрэлт хэрэгцээнд үндэслэн ажилд зуучлах үйлчилгээг ганцаарчилсан болон хэсэг бүлгээр зохион байгуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүсэлтийг харгалзан хөдөлмөрт бэлтгэх, арга хэмжээнд хамруулах, ажлын ярилцлагад ороход туслах, ажлын байр, ажил олгогчтой танилцуулах зорилгоор хөтөч дохионы хэлмэрч ажиллуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
Харин эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох ажлын хүрээнд хувиараа болон бүлэг, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр өрхийн үйлдвэрлэл, аж ахуй, бичил бизнес, газар тариалан, фермерийн аж ахуй эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаанд байдаг хүүхдээ асарч буй эцэг эхийн төслийг сонгон шалгаруулж 1-5 хүртэл сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгожээ. Уг санхүүгийн дэмжлэгийг дөрвөн жилийн хугацаанд 50 хувь эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр олгож байна.
Тэгвэл Борлуулалтын болон ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт хамрагдсан бичил бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэний боловсруулсан бараа бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ажлын байр түрээслэн зургаан сараас дээш хугацаагаар тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн хувиараа хөдөлмөр эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, мөн нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг нөхөрлөл, хоршоо, бизнес инкубатор төвийг бойжигчийг хамруулжээ.
Үүнээс гадна санхүүгийн дэмжлэгт хамрагдсан болон бичил бизнес эрхэлдэг, цаашид эрхлэх сонирхолтой хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг хүсэлтийн дагуу аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулдаг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалтад хамрагдаж, ур чадвар эзэмшиж байгаа аж.
Харин ажил олгогчийг дэмжих хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 12 сараас доошгүй хугацаагаар байнгын тусгайлсан ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа ажлын байраар хангасан хүний тоогоор олгодог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нийцүүлсэн байнгын ажлын байр бий болгох аж ахуй нэгжийн төслийг шалгаруулж нэг ажлын байрыг тав сая хүртэл төгрөгөөр тооцож, 10-20 сая төгрөгийг 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй олгох юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий үйл ажиллагаа эрхэлдэг, ашгийн бус төрийн бус байгууллагын ажлын байр бий болгох төслийг шалгаруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэг ажлын байранд 5 хүртэл сая төгрөгөөр 5-20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож байна.
Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг хэрхэн дэмждэг вэ | ||
Үзсэн: 2119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.