Шууд Chart

Монголын эрдэм шинжилгээний сэтгүүл олон улсын үнэлгээний жагсаалтад анх удаа багтлаа

2020-06-29 11:42:46

Монгол Улсын Шинжлэх ухааны академи олон улсын INASP байгууллагын “Онлайн сэтгүүлүүд - Journals Online (JOLs)” төслийн дэмжлэгтэйгээр  Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэгдсэн платформ – “Mongolia Journals Online (MongoliaJOL)”-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Тус платформын баг Монгол Улсад хэвлэгдэж байгаа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, чанарыг олон улсын түвшинд хүргэх, онлайн хэлбэрээр түгээх, сурталчлах болон сэтгүүлийн редакцын багийг чадавхжуулахад сүүлийн 10 орчим жил идэвхтэй ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар ШУА, ХААИС, ШУТИС зэрэг байгууллагын эрдэм шинжилгээний долоон сэтгүүлтэй хамтран ажиллаж, тэдгээрийг Google Scholar, DOAJ, Dimensions, CNKI болон бусад хайлтын болон үнэлгээний системд индексжүүлж ирсэн.

Жил бүр албан ёсоор зарладаг Элсэвиэр(Elsevier)-ийн салбар Скопус(Scopus)-ийн мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний 25000 гаруй сэтгүүлийн “CiteScore 2019”  үнэлгээ гарсан бөгөөд уг мэдээллийн сангийн үндсэн шалгууруудыг хангасан ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн “Mongolian Journal of Chemistry” сэтгүүл нь олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэр хүнд бүхий .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын эрдэм шинжилгээний сэтгүүл олон улсын үнэлгээний жагсаалтад анх удаа багтлаа  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй