
Ахмад настнууд амралт, сувиллын газарт жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр амрах эрхтэй. Энэ талаар Ахмад настны тухай хуулийн 8.1.2-т хуульчилсан бөгөөд ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт 10 хүртэлх хоног хөнгөлөлттэй үнээр амрах эрхтэй. Ингэхдээ нэг ор, хоногт Нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээ 20 мянган төгрөг байдаг. Харин аймаг, дүүрэг дэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа ахмадын сувиллын газрууд нэг ор, хоногт 13 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг аж.
- Өргөдөл (маягтын дагуу)
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
- Эрхийн бичгийн үнийг төлсөн баримт
- Замын зардал төлсөн тухай баримт
2020 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байгууллагуудын жагсаалтыг зургаар орууллаа. Ахмад настнууд нийгмийн ажилтнаас гадна сонирхсон амралт, сувиллын газрын утасны дугаар руу холбогдож, шаардлагатай мэдээллээ лавлах боломжтой.





2020 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх амралт, сувиллын газрууд | ||
Үзсэн: 12253 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.