
- Өнөөдөр буюу 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын танхим
09:00 цагт: НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал эхэлнэ. Цацрагийн эх үүсгүүр ашиглаж, хадгалж буй аж ахуй нэгж байгууллагад хийсэн төлөвлөгөөт шалгалтын тухай хэлэлцэнэ.
09:30 цагт: Хүнсний үйлдвэрүүдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийгдсэн төлөвлөгөөт шалгалтын талаар хуралдана.
10:00 цагт: Хүнсний худалдааны газруудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар мэдээлэл өгнө.
10:30 цагт: Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар хуралдана.
11:00 цагт: Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах, ХЦС, ШТС, автомашины хий цэнэглэх станцуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар хэлэлцэнэ. Утас:91887887
Төрийн Ордны Уулзалтын их танхим
11:00 цагт: Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Барилгын яам, АХБ, Японы Элчин сайдын яамны удирдлагууд ирж, аймгуудын хог хаягдлын менежментийг сайжруулах, Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх, цар тахлын үеийн сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн 3 төслийн гэрээнд гарын үсэг зурна. Утас: 99015737 (Сангийн яам хэвлэл)
Эрүүл мэндийн яам
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
Засгийн газрын Хэрэг бүртгэх албаны хурлын танхим
11:40 цагт: Засгийн газрын “Төрийн алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр”-т хамрагдсан алба хаагчдад “Батламж” гардуулах арга болно. Утас: 99086315
ӨНӨӨДӨР: Түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардуулна | ||
Үзсэн: 954 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.