Шууд Chart

ХЭҮК-ын Ажлын хэсэг Булган, Орхон, Дархан-Уул аймагт ажиллаж байна

2020-07-02 15:40:36

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр хүн ам зүй, эдийн засаг, соёлд өөрчлөлт орж, нийгмийн дэд бүтэц, үйлчилгээнд нэмэлт ачаалал үүсэх, иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нь ихсэх хандлагатай байна. Иймд уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх эрх чөлөөнд гарч буй өөрчлөлтүүд, нөхцөл байдлыг үнэлэх, кэйс тохиолдлыг судлах мониторингийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2020 онд хийж байна.

Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн үнэлгээг хийхээр ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 4-нд Булган, Орхон, Дархан-Уул аймагт ажиллаж байна.

. Ажлын хэсэг үнэлгээ мониторингоос гадна уг томилолтын хугацаанд орон нутаг дахь хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ХЭҮК-ын Ажлын хэсэг Булган, Орхон, Дархан-Уул аймагт ажиллаж байна  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй