
Монгол дахь нээлттэй мэдээллийн орчны халдашгүй байдал, итгэл үнэмшлийг хамгаалах, мэдээллээр хуурах, бодит байдлыг гуйвуулах, төөрөгдүүлэх үйл явцтай тэмцэх зорилготой “Худал мэдээлэлтэй тэмцэх нь - 2020” төсөл эхэллээ. Төслийн хүрээнд 40 хүртэлх насны залуучуудын мэдээллийн хэрэглээ, зан зүйл, олон төрлийн мэдээллийн талаарх мэдлэг, ойлголтыг тандах судалгааг хэрэгжүүлнэ.
Түүнчлэн Монголд анх удаа хуурамч мэдээллийн мониторингийн бие даасан аргачлал боловсруулж, иргэний нийгмийн төлөөлөл, сэтгүүлч, судлаачдын багт мониторингийн аргыг эзэмшүүлэн чадавхжуулах, УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдэд хүрсэн мэдээллийн гуйвуулгын цар хүрээ, шинж чанар, эрсдэлийн түвшинг үнэлж дүгнэх, бодлогын зөвлөмж боловсруулах, хуурамч мэдээллийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн төлөөлөгчдөд мэдээлж, хэлэлцэх зэрэг ажлыг зохион байгуулна.
.
“Худал мэдээлэлтэй тэмцэх нь - 2020” төсөл эхэллээ | ||
Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.