
Тусгай хэрэгцээт иргэд жирийн иргэдийн адил технологийн хөгжил дэвшлийн үр шимийг хүртэх ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангаж, үйлчилгээ үзүүлэх төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан текстийг яриа руу хөрвүүлэх программ бүтээхээр ажиллаж байна.
. Тодруулбал, төхөөрөмжийн дэлгэцэн дээр гардаг текст сонсох хувилбартай болно.Түүнчлэн уг төслийн сонгон шалгаруулалт зарлагдахад бэлэн болж байгаа гэнэ. Ийн уг программыг зургаан сар гаруй хугацааны дараа буюу ирэх оноос ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм байна.
Үүнээс гадна Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэргэд Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан лавлах үйлчилгээ ажиллахаар болжээ. Тусгай хэрэгцээт иргэд уг лавлах руу утас руу холбогдсоноор бүх төрлийн мэдээллийг лавлах, тодруулах боломжтой. Мөн тус лавлах үйлчилгээний төвийн дэргэд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан аппликэйшн бүтээхээр зорьж байна.
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж текстийг ярианд хөрвүүлэх программ бүтээнэ | ||
Үзсэн: 630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.