
Гадаад оронд амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд монголчууд олноороо оршин суугаа улс орнуудтай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа билээ.
Одоогийн байдлаар
. Бүгд найрамдах Казахстан улстай “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулсан байсан бөгөөд Казахстаны талын хүсэлтийн дагуу 2014 онд цуцалсан.Хоёр тал хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр Тэтгэврийн даатгалын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан улс хоорондын хэлэлцээр” шинээр байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд хэлэлцээр байгуулах асуудлаарх Шинжээчдийн төвшний хэлэлцээг 4 удаа зохион байгуулаад байна.
Энэ удаа хэлэлцээрийн төслийг хэлэлцэх уулзалтыг өнгөрсөн сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Уулзалтын үеэр талууд хэлэлцээрийн төслийн хэд хэдэн заалтууд дээр санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн юм.
“Тэтгэврийн даатгалын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх цахим уулзалт боллоо | ||
Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.