
“Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” сэдэвт НҮБ-ын Хамтарсан хөтөлбөрийн үйл ажиллагааны нээлт өчигдөр Завхан аймгийн Улиастайд боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр
Уулзалтаар НҮБ-ын Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сангаас Засгийн газартай хамтран Завхан аймагт хэрэгжүүлсэн хүүхдэд зориулсан цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээний үр дүн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Туршилтаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар аливаа цочролын үед хүүхэд, гэр бүлд тусламж хүргэх нь хурдан шуурхай бөгөөд хамгийн үр дүнтэй болохыг нотолсон билээ.
Завхан аймагт туршилтаар хэрэгжүүлсэн хүүхдэд зориулсан цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээг өргөжүүлэн Засгийн газраас “Ковид-19”-ийн эдийн засгийн сөрөг үр нөлөөг бууруулах зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 6 сарын турш нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг НҮБ-ын Хүүхдийн Сангаас талархан сайшааж байна. Арга хэмжээний үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс цаашид Засгийн газарт цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хяналт үнэлгээний чадавхыг бэхжүүлэх, өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг чиглэлээр цаашид хамран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.




Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар цочролын үед хүүхэд, гэр бүлд тусламж хүргэх нь хамгийн үр дүнтэй | ||
Үзсэн: 1422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.