
Галын аюулаас үүдэн эрдэнэт хүний амь нас эрстэх, эрүүл мэндээрээ хохирч түлэгдэж бэртэх тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал, өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр Баянхонгор аймагт айлын гэр шатаж, дотор байсан эмэгтэй, 49 настай, О, эрэгтэй, 16 настай “Т” нар шатаж нас барж, эрэгтэй, 42 настай, “Т” нүүр, гар, нуруу хэсгээрээ 80 хувийн түлэгдэлтэй гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар амь хохирогч “О”
.Мөн өнгөрөгч 6 дугаар сард Архангай аймагт монгол гэр шатаж эрэгтэй, 5 настай “Э” нас барсан, Дорнод аймагт иргэн, эмэгтэй, 27 настай “Э” гэгч нь бензинээр галаа асаасны улмаас гал алдан гэр шатаж, 30 настай, эрэгтэй “Б” болон 2-5 насны гурван хүүхэд гэмтсэн зэрэг хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэргүүд нь ихэнх тохиолдолд айл, өрхүүдийн ашиглаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, иргэдийн хайхрамжгүй үйлдэл зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй.
Иймд ард иргэд бага насны хүүхдээ гэрт нь хараа хяналгүй орхиж үлдээхгүй байх, бензин ашиглаж гал асаах оролдлого, үйлдэл хийхгүй зэрэг галын аюулгүй байдлаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Галын аюулаас үүдэн хүний амь эрстэх тохиолдлууд гарсаар байна | ||
Үзсэн: 697 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.