
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтарч хоёр жил тутамд Монгол Улсын ядуурлын түвшинг зарладаг. 2018 оны тооцоогоор Монгол Улсын ядуурлын түвшин 28.4 хувь болсон. Ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол
Үндэсний ядуурлын түвшинг тогтоодог шугам нь нэг хүнд хоногт шаардлагатай 2100 калорийн илчлэг бүхий хүнсний бүтээгдэхүүн болон наад захын хүнсний бус бусад бараа, үйлчилгээг худалдан авахад шаардагдах зардал байдаг. Ядуурлыг бууруулахад эдийн засгийн өсөлт, хүний хөгжил, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэх зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг ч хамгийн гол гарц нь ажлын байр бий болгох. Ядууралд өртсөн иргэд ажилтай, хангалттай хэмжээний цалин орлоготой болвол дундаж давхаргад шилжинэ. Хөгжингүй орнууд тогтвортой хөгжлийг бий болгохын тулд төрийн бодлогоор дундаж давхаргаа нэмэгдүүлдэг. Улс орны тогтвортой хөгжлийн үр дүнд дундаж давхарга чинээлэг давхаргад шилждэг.
Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д “Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, зохистой хөдөлмөр, хувийн бизнес эрхлэх мэдлэг, ур чадвартай залуу үеийг төлөвшүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулна” гэсэн зорилтууд тусгагдсан. Тэгвэл Засгийн газрын 2019 оны 159 дүгээр тогтоолоор “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, экспортын баримжаатай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэргүүлэх салбар, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилт дэвшүүлсэн юм.
Товчхон дурдахад, тус хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх, хөдөлмөрийн нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүн ам төвлөрсөн хот суурин газрын ажилгүй иргэнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн болон санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх, үндэсний экспортлогч томоохон компаниудад орон нутгаас түүхий эд, бүтээгдэхүүнийг тогтвортой бэлтгэн нийлүүлэх сүлжээ, тогтолцоог бий болгох, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэх загвар төслүүдийг орон нутгийн онцлогт тулгуурлан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн экспортын тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах, тээвэр, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүд ажилгүй, бага орлоготой, ядуурлын түвшингээс доогуур хэрэглээтэй өрхийн гишүүнийг ажлын байраар хангах, ажилчдын цалин урамшууллыг өрхийн амьжиргааг хангах түвшинд хүргэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг урамшуулах системийг хэрэгжүүлэх (зээлийг бодлогоор дэмжих, төрийн худалдан авалтад давуу эрх олгох, хөгжлийн санхүүжилтэд хамруулах, олон нийтэд сурталчлах, нийгмийн хариуцлагатай хоршоо, компанийн өргөмжлөл олгох зэрэг урамшуулал), нийгмийн хариуцлага өндөр, шилдэг төрийн болон хувийн байгууллага, аж ахуйн нэгжийг олон нийтэд сурталчлан алдаршуулах, ядуу өрхийн багаас доош боловсролтой, ажил эрхлээгүй өрхийн тэргүүлэгч, насанд хүрсэн гишүүдийг мэргэжилтэй ажилтан бодлогын хүрээнд мэргэжил эзэмшүүлэх, ур чадварыг ахиулах сургалтад хамруулах, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдах, боловсролтой болох боломжоор хангах, мэргэжлийн, дипломын сургалтын тэтгэлэгт хамруулах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх юм.
“Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн үр дүнд дундаж, чинээлэг давхарга нэмэгдэнэ | ||
Үзсэн: 1253 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.