
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 99, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 10 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг шагналаа.
Тодруулбал, Техник ашиглалтын хэлтсийн ахлах инженер, цагдаагийн ахмад Б.Чагнаадорж хугацааны “цагдаагийн хошууч” цолоор, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдгээр Техник ашиглалтын хэлтсийн теле хяналтын ашиглалт хариуцсан ахлах инженер, цагдаагийн хошууч Н.Ганхуяг нар шагнагдсаныг Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт болон албаны даргын зөвлөлийн гишүүд гардуулан өглөө.


Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн алба хаагчдыг шагналаа | ||
Үзсэн: 634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.