
Хүйн 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж, өнөөдрийн уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Учир нь Хүйн 7 худагт ажиллаж байгаа Хурдан морины салбар комиссын гишүүд хурдан морь уралдах замыг үзэхэд үер буусан, шинэ жалга гарч хогоор дүүрсэн, борооны уснаас үүдэлтэй их хэмжээний тогтоол ус үүссэн байдалтай байсан аж. Тиймээс ийм нөхцөл байдалд бороо зогссон ч уралдаан болвол хүүхдийн эрүүл мэнд цаашлаад аминд нь аюултай байдал үүснэ гэж үзсэн юм. Тэгвэл зам халтираатай байгаа учир өнөөдрийн буюу долоодугаар сарын 10-ны өдрийн гурван насны морьдын уралдааныг албан ёсоор цуцлах шийдвэрийг Хурдан морины салбар комисс дөнгөж сая гаргажээ.
Ийн өнөөдөр уралдах ёстой байсан хязаалан, эрлийз дунд, шүдлэн насны морьд энэ сарын 13-ны даваа гарагт уралдахаар болов.
.Хурдан морины өнөөдрийн уралдааныг 13-нд болгож хойшлууллаа | ||
Үзсэн: 2022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.