
Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын эрлийз дээд насны хурдан морьдын уралдаанд
Үүнээс Ховд аймгийн Мөст сумын Цэвээн-Очирын Бямбапүрэвийн хул морь төрийн их баяр наадамд түрүүлсэн бол Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Чогсомын Батзоригийн хар азарга аман хүзүүнд орж ирлээ. Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар морь хурдалж, улсын наадмын 21 дэх айраг түрүүгээ хүртлээ. Мөн айргийн дөрөвт Ховд аймгийн Мөст сумын уугуул, Монгол Улсын заан Чогсомын Батзоригийн шарга халзан морь хурдаллаа. Ийн Монгол Улсын заан Ч.Батзориг хоёр хишиг хүртлээ.
Харин айргийн тавд Төв аймгийн Алтан булаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Дугаржавын Ганзоригийн хээр морь хурдаллаа.
Эрлийз дээд насны хурдан морьдын уралдаанд Ц.Бямбапүрэвийн хул морь түрүүллээ | ||
Үзсэн: 2291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.