Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Өрхөд зориулсан чадамжийн 4 төрлийн сургалт боллоо

2020-07-12 11:58:39
Error loading player: No playable sources found

Дэлхийн зөн Дархан "Хүүхдийн төлөөх орон нутаг" төслийн үйл ажиллагааны хүрээнд зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах, өрхийн эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх замаар тогтвортой орлоготой болгох зорилгоор сургалтууд зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Өрхийн амьжиргаа дэмжих "Төгсөлтийн цогц аргачлал" хөтөлбөрт хамрагдсан зарим өрхөд 4 төрлийн чадамжийн сургалтыг энэ сарын 3-нд эхлүүлж, өчигдөр хаалтаа хийжээ.

Тус сургалтыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, ХХҮГ, ГБХЗХГ хамтран зохион явуулсан. Ингэхдээ Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр, Гэр бүлийг дэмжих хөтөлбөр, Төгсөлтийн цогц аргачлалын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж

Сургалтад 40 өрхийн төлөөлөл хамрагдсан бөгөөд өчигдөр өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ зохион байгуулагчдад танилцуулж, цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх талаар санал солилцжээ. Түүнчлэн аймаг орон нутаг, олон улсын байгууллагын зүгээс өрхүүдийг бодлогоор дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилттойгоор ажиллах аж.



















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өрхөд зориулсан чадамжийн 4 төрлийн сургалт боллоо  
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй