Шууд Chart

Увсын Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сум руу тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй

2020-07-16 12:24:06

Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй хэвээр байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас  өчигдөр  Увс аймгийн Сагил  сумын  Боршоо багийн нутаг, Улиасны хэв гэдэг газар 6 метрийн урттай төмөр бетон  гүүр нуржээ. Өмнө нь  Шургадгийн сайрын 54 метр бетон гүүр,  Бага түргэний 186 метр төмөр бетон гүүрний тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд эвдэрч, дамжих хавтан унаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. 

.   

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Увсын Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сум руу тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй  
Үзсэн: 1355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй