Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Ховор агшин” гэрэл зургийн уралдаан зарлалаа

2020-07-20 11:16:06
Error loading player: No playable sources found

ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран Дэлхийн гэрэл зургийн өдөрт зориулсан хотын амьдрал болон байгаль дэлхий дээрх сонин содон агшныг буулгасан “Ховор агшин” фото зургийн уралдаан зарлажээ.

Орос Улс, Монгол Улсын хооронд тогтоосон дипломат харилцааны 100 жилийн ойд зориулсан “Ховор агшин” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулагч нар:

-Россотрудничество-гийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар;

-Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо;

Уралдааны зорилго:

Уг уралдааны зорилго нь хүн амын дунд гэрэл зургийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, гэрэл зургийн тухай мэдлэгийг тэлэх, энэхүү салбарын боломжийн тухай таниулахад оршино.

Уралдааны зорилтууд:

- Гэрэл зургийн урлагт хүн амын янз бүрийн насны хүмүүсийг татах сонирхлыг өдөөх ;

- Оролцогчдын хийсвэрлэн бодох чадавхыг хөгжүүлэх, тухайн сэдэвт зохицуулан сонирхолтой гэрэл зураг бүтээх;

- Оролцогч бүрт уг уралдааны сэдвийг нээх боломжийг өгөх бүтээлчээр оролцох зэрэг болно.

“Ховор агшин” гэрэл зургийн уралдааны оролцогчид:

“Ховор агшин” гэрэл зургийн уралдаанд зургийг дараах насны ангиллаар ирүүлнэ. Үүнд:

- сурагчид (5-12 анги);

- томчуул;

Ялагч, шагналтнуудыг насны ангилал бүрээр тодорхойлно .

Ирүүлж буй бүтээл нь өгөгдсөн сэдвийг нээж зураг бүтээх зохих шаардлагад нийцсэн байна.

Уралдаанд ирүүлэх зургийн сэдэв

Уралдаанд ирүүлэх зураг нь Орос Улс, Монгол Улсын хооронд тогтоосон дипломат харилцааны 100 жилийн ойг тохиолдуулсан бөгөөд хотын амьдрал ахуй, хүрээлэн буй орчин, байгаль дэлхийд тохиолдох маш сонирхолтой, торгон агшныг гэрэл зурагт буулгах.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах ерөнхий шаардлага. Үүнд:

Ирүүлэх гэрэл зураг нь зураг авалтын мэдээлэл бүхий байна: авторын өгсөн нэр, зураг дээр буй объектын тухай тайлбар, авсан газар ;

  • Уралдааны бүтээлийг А-3 , А-4 хэмжээтэй цаасан дээр хэвлэгдсэн байна ;
  • Сэдэвт нийцээгүй бүтээлийг хүлээж авахгүй;
  • Гэрэл зураг нь өөрийн нэр, авторын овог, нэр, нас, сургууль анги/ажлын газар холбоо барих мэдээл /утас, цахим хаяг/. Энэхүү мэдээллийг гэрэл зургийн ар талд баруун доод өнцөгт бичнэ.

Бүтээлийг дүгнэх:

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шүүгчид үнэлнэ. ингээд ялагч, шагнал байрны оролцогчдыг насны ангилал бүрээр тодорхойлно. Шилдэг бүтээлийг Улаанбаатар дахь ОШУСТ-ийн үзэсгэлэн, сошиал сүлжээнд байршуулна.

Үнэлгээнд дараах шалгуурыг ашиглана. Үүнд:

- тогтоосон сэдэвт нийцсэн эсэх;

- өвөрмөц санаа гаргаж авсан;

- бүтээлийг нямбай хийсэн байдал .

“Ховор агшин” гэрэл зургийн уралдааныг явуулах хугацаа

Бүтээлийг 2020 оны 8-р сарын 01-ээс 18-ийг хүртэл хүлээж авна.

Уралдааны дүнг гаргах: 2020 оны 8-р сарын 18-нд

Шагнал гардуулах ёслол 2020 оны 8-р сарын 19-нд / хорио цээртэй холбоотойгоор уг хугацаа өөрчлөгдөж болно /

Ялагчдад диплом, бэлэг дурсгалын зүйл гардуулна .

Бүтээл хүлээж авах хаяг:

Улаанбаатар дахь ОШУСТ-ийн номын сан .

Номын сангийн ажиллах цагийн хуваарь: 9:00 цагаас 18:00 цаг хүртэл /ажлын өдрүүдэд/

Цахим хаяг: mng.rs.gov.ru

Холбоо барих утас: (11) 453064 монгол; (11) 452870 орос хэл

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Ховор агшин” гэрэл зургийн уралдаан зарлалаа  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй