Шууд Chart

Хилд тулсан 1600 гаруй малыг тогтоож, эздэд нь өгчээ

2020-07-20 15:13:21

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 17-19-нд Дорнод аймгийн зарим сумын хэсэгт цаг агаар эрс муудаж, дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орсон.

Үргэлжилсэн их борооны улмаас Хилийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсгээр нийт 1630 тооны бог, бод мал улсын хилд тулсныг хилчид хил давуулахгүй тогтоосон байна. Ийн хилчид байгалийн давагдашгүй хүчний эсрэг хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, . Мөн улсын хилд тулсан малыг хилийн салбар болон харуулын байрлалд татан хамгаалалтад авч, хилийн дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, эздэд нь хүлээлгэн өгсөн байна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хилд тулсан 1600 гаруй малыг тогтоож, эздэд нь өгчээ  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй