Шууд Chart

Үерт боогдсон иргэдийг аварчээ

2020-07-20 16:42:08

Усархаг, ширүүн борооны улмаас Хятадын томоохон гол мөрөн үерлэж, ойролцоох газар нутаг үерт автаад байгаа билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдийн ширүүн борооны улмаас БНХАУ-ын Анхүй мужийн Лю Ань хотын Жиньань хороолол усанд автагдаж,

Тэгвэл  Анхүй мужийн Лю Ань хот дахь цэрэг, зэвсэгт хүчний аврах баг 14 усан онгоц хөдөлгөн, үерт хашигдсан иргэдийг аюулгүй газар руу шилжүүлэх ажлыг шуурхай гардан гүйцэтгэсэн аж. Үүний зэрэгцээ Анхүй мужийн тухайн хороололд шуурхай авралтын мэргэжлийн бие бүрэлдэхүүн 61 хүнийг томилон, 12 усан онгоц нэмж үерийн гамшгийн эсрэг ажиллажээ. Ийн тус өдрийн 21:00 цагийн үеэр цэргүүд, иргэд хамтран 2200 гаруй хүнийг аюулгүй бүсэд шилжүүлж чадсан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Үерт боогдсон иргэдийг аварчээ  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй