Шууд Chart

Крис Эванс нүүрэндээ 90 оёдол тавиулсан хүүд “Ахмад Америк”-ийн бамбай бэлэглэнэ

2020-07-21 11:14:39

АНУ-ын Вайоминг мужид амьдардаг Ингэхдээ Бриджер нүүрэндээ хазуулж, хүнд бэртэл авснаар хоёр цаг орчим хугацааны мэс засалд орж, 90 оёдол тавиулсан юм.

Тэгвэл “Ахмад Америк” киноны гол дүрээрээ олонд танигдсан алдарт жүжигчин Крис Эванс нохойноос охин дүүгээ аварсан 6 настай хүүгийн баатарлаг үйлдлийг биширч энэ сарын 16-нд видео бичлэг хийжээ. Мөн тэрбээр Бриджер хүүд “Ахмад Америк”-ийн бамбай бэлэглэхээр болсон байна.

Крис Эванс, Бриджер Уокерт зориулсан бичлэгтээ “Найз минь, чи бол баатар. Чиний хийсэн үйлдэл үнэхээрийн зоригтой, бусдыг хамгаалахын төлөө байсан. Охин дүү чинь баатарлаг ахтай үнэхээр азтай юм. Мөн аав, ээж чинь чамаар маш их бахархаж байгаа. Цаашдаа ч одоогийнх шигээ баатарлаг, сайн хүн болж өсөөрэй. Бидэнд чам шиг хүн хэрэгтэй. Цаг хугацаа шаардагдах боловч, чи удахгүй эдгэх болно” гэжээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Крис Эванс нүүрэндээ 90 оёдол тавиулсан хүүд “Ахмад Америк”-ийн бамбай бэлэглэнэ  
Үзсэн: 2203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй