Шууд Chart

Нисэх буудлын цахилгаан шатыг хэт улаан туяаны мэдрэгчтэй товчлууртай болгожээ

2020-07-21 17:44:09

Дэлхий дахинд “КОВИД-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор хүмүүсийн амьдрал ахуй, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийн дэвшилд маш олон өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын “Лүнжиа” олон улсын нисэх онгоцны буудал цахилгаан шатны товчлуураа хэт улаан туяаны мэдрэгчтэй болгосон талаар CCTV мэдээллээ.

Дэвшилтэт технологиор бүтээсэн Зохих зайд гараа ойртуулж, мэдрэгчийг ажиллуулах аж. Учир нь олон нийтийн үйлчилгээний газрын цахилгаан шатны товчлуурыг хүмүүс ээлжлэн дардаг тул өвчин халдвар дамжих эрсдэл өндөртэй юм. Хэт улаан туяаны мэдрэгчтэй, хүрэлцдэггүй товчлуур дээрх эрсдэлийг 99 хувь бууруулах юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нисэх буудлын цахилгаан шатыг хэт улаан туяаны мэдрэгчтэй товчлууртай болгожээ  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй