
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долоодугаар сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Цар тахлын үед ажиллах шаардлага хангасан зуслангууд хүүхдүүдээ авч эхэллээ”, “Д.Бат-Эрдэнэ: Үер устай гээд сэрэмжлүүлээд байхад иргэд хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж амиа алдсаар байна”, “Эдгэрээд сувилалд шилжсэн 23 хүнээс дахин халдвар илэрчээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Амины үнэтэй хариуцлага”, “Өрөө нэмэх үү, бүсээ чангалах уу”, “Хятад иргэнээс хахууль авсан ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд торгох ял шийтгэв” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт ““COVID-19”: Зай барих дэглэмийг заавал мөрдүүлье”, “Автозамын 20 гаруй төсөл газар чөлөөлөлтөөс болж гацжээ”, “Наршихаас сэргийлэхийг анхаарууллаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.