Шууд Chart

Хууль бусаар тарвага агнасан зөрчлийг илрүүлжээ

2020-07-22 17:10:51

Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд болон сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, хэсгийн төлөөлөгч нар хамтран хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг энэ сарын 1-10-нд тус аймгийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Батноров, Норовлин, Жаргалтхаан, Баян-Адарга, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэжээ.

Энэ хяналт шалгалтаар 6 зөрчил илрүүлж, хууль бусаар агнасан 10 тарвагыг сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актаар хураан авчээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хууль бусаар тарвага агнасан зөрчлийг илрүүлжээ  
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй