Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2020-07-23 09:22:23

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долоодугаар сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Зөрчлийн тухай хуулийн давхардсан торгууль заалтуудыг цөөлөх хэрэгтэй”, ““Хүннү Эйр” компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал: Эцэг эхчүүд хүүхдүүдээ гадаадаас татан авах хүсэлтээ илгээж байна”, “Эдгэрсэн ч дахин шинжилгээгээр халдвар илэрсэн хүний тоо 31 хүрчээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “”, “О.Мөнх-Эрдэнэ: Би уг нь баруун талтай, гэхдээ С.Мөнхбат аваргыг зүүн талдаа аччихсан”, “521000 унци алт олборлох боломжтой гэв” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт ““Хариуцлага”-ын даллагатай Л.Халтар”, “Гэртээ байхгүйгээ цахимаар зарлах нь хулгайч нарт өгөөш болдог”, “Гар урлал сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг”зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй