
Иргэдийн амралт, зугаалгын сар үргэлжилж байгаатай холбогдуулан ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Б.Анурагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Экологийн Цагдаагийн албанаас дотоодын аялагчдад чиглэсэн ямар нөлөөллийн ажлыг хийж байгаа вэ?
-Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба болон JICA олон улсын байгууллагатай хамтран энэ сарын 9-нөөс ирэх наймдугаар сарын 28-ны хооронд дотоодын аялагчдад чиглэсэн “Ирлээ, явлаа, цэвэр” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд иргэдийг байгаль орчинд ээлтэй хог хаягдалгүй аялахад уриалсан контентууд бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнүүдээр түгээх, Улаанбаатар хотоос гарах болон аймаг руу орох постуудад “Аяллын дүрэм” түгээж, иргэдийн аялах боловсролд дэмжлэг үзүүлэх, иргэд олон нийтийг байгаль хамгаалах үйлсэд татан оруулцуулах, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг системтэйгээр зохион байгуулж ажиллаж байна.
-Энэ хүрээнд ямар ажил хийгдэж байгаа вэ?
-Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн зам дагуу аяллын дүрмийг олон нийтэд түгээж, мөн байгальд ээлтэй цэвэрхэн аялахыг уриалан хогийн болон халаасны уут тарааж байна. Олон улсын хэмжээнд аяллын бүс нутгуудад тусгайлсан аяллын дүрмийг боловсруулан чанд мөрдөхийг шаарддаг. Энэ жишгээр манай улсын дотоодын аялагчдын хувьд байгальд ээлтэй аяллын дүрмийг биелүүлэх мөрдөх нэн тэргүүний шаардлага бий. Байгальд ил задгай хогоо хаясан, гол ус бохирдуулсан, ил галын улмаас ой хээрийн түймэр дэгдээсэн зэрэг зөрчлүүд олонтаа гардаг. Иймээс
.Аяллын 10 алтан дүрмийн дагуу сайхан аялаарай!
- Сайтар төлөвлөж аялах
- Шинэ зам гаргахгүй байх
- Ан амьтан үргээхгүй байх
- Түүх соёлын өвийг хүндэтгэх
- Амарсан газраа хог хаяхгүй байх
- Чимээ бага гаргах
- Ус, галын аюулаас сэрэмжлэх
- Ургамал, модонд ээлтэй хандах
- Байгальд ээлтэй үйлдэлд бусдыг уриалах
- Бурууг шаардан зогсоох


Аяллын 10 алтан дүрмийн дагуу аялаарай | ||
Үзсэн: 2916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.