Шууд Chart

Дэлгэрхаан уулын ар хэсэгт 200 ширхэг хайлаас тарьж, хашаажуулжээ

2020-07-27 15:11:13

Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хар Ямаатын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны менежментийг 2014 оноос хариуцан ажиллаж байгаа бөгөөд байгаль хамгааллын ажил амжилттай үргэлжилж байна.

Тус хөтөлбөрийн газраас санаачлан өрнүүлж буй “Мод дагаж ус-Ус дагаж амьдрал” аяныг дэмжиж Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг  даргын  Тамгын газар “Тохилог орчин-ногоон хөгжил” аяныг хэрэгжүүлж эхэллээ. Энэ  хүрээнд өнгөрсөн хавар 21 өрхийн хашаанд үхрийн нүдний модыг иргэдтэй хамтран тарьсан байна. Энэ ажил өргөжин цаашид сумын төвийн бүх айл хашаандаа жимсний модтой болж өрхийн хэрэгцээгээ хангадаг болохын эхлэл болж байгаа аж.  Түүнчлэн “Мод дагаж ус-Ус дагаж амьдрал” аяны ойжуулалтын ажлын хүрээнд тус сумын айл өрхүүд мод тарих үйл ажиллагаанд сайн дураараа нэгдэж Дэлгэрхаан уулын ар хэсэгт 200 ширхэг хайлаас тарьж хашаажуулжээ.

.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дэлгэрхаан уулын ар хэсэгт 200 ширхэг хайлаас тарьж, хашаажуулжээ  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй