
Манай улсын хэмжээнд
. Энэ оны нэгдүгээр улирлын тоон мэдээгээр ажилгүйдлийн түвшин 6.6 хувь болж буурчээ. Хэрвээ ажил олгогч нар ажилчдаа чөлөөлөхийн бол цомхтголд орсон хүн ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд ажилгүй иргэн гэдгээ бүртгүүлдэг. Харин бүртгэлтэй ажилгүй хүмүүсийн тоо өсөөгүй, 19-20 мянга хэвээрээ байгаа юм. Гэхдээ бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өсөөгүй учир ажил олгогч нар цомхтгол хийхгүй байна гэж дүгнэж болохгүй аж. Учир нь ажилгүйдлийн тэтгэмж авах шаардлагад зааснаас бага хугацаанд ажилласан хүн чөлөөлөгдөж байгааг үгүйсгэх аргагүй.Түүнчлэн ажилгүйдлийн түвшин нэмэгдээгүй буурсныг “КОВИД-19”-ийн үед ажлын байрыг хадгалах, ажилгүйдлийн түвшинг бууруулах чиглэлд УИХ-ын тогтоол гарч нэлээд ажлууд хийгдсэнтэй холбон ойлгож болох юм. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаараа дамжуулан иргэд болон ажилгүй иргэд рүү чиглэсэн тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлдэг.
Тухайлбал, энэ оны хувьд 40 гаруй тэрбум төгрөгийг ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулахаар төсөвлөөд үйл ажиллагаанууд явуулж байгаа. Энэ хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч нарын ажлын байрыг дэмжих, старт ап буюу шинэ технологи, инноваци нэвтрүүлж буй залуучуудыг дэмжих, тэтгэвэрт гарсан ахмадуудыг хувиараа хөдөлмөр эрхлэхэд нь дэмжих зэрэг зургаан хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Тухайлбал, Өнгөрсөн онд старт ап буюу шинэ технологи, инноваци нэвтрүүлж буй залуучуудыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 493 бүлэг буюу 1230 залууст 4.6 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих чиглэлээр олгодог хүүгүй, барьцаагүй тав сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2000 иргэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэмжлэгийг 400 орчим хүнд олгосон. Нийтдээ 16 мянга орчим хүнд дэмжлэг үзүүлсний үр дүнд үйл ажиллагаа эрхлээд ажлын байртай болсон байна.
Нэгдүгээр улирлын тоон мэдээгээр ажилгүйдлийн түвшин 6.6 хувь болж буурсан | ||
Үзсэн: 469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.