
"Memento(2001)", "Dark knight" гурвал, "Inception(2010)", "Interstellar(2014)" тэргүүтэй киног найруулсан Кристофер Ноланы ээлжит бүтээл “Tenet” “КОВИД-19” вирусээс үүдэн үзэгчдэд хүрэх хугацаа хэд хэдэн удаа хойшилсон. Тэгвэл “Warner Bros” компани Бельги, Болгар, Хорват, Дани, Египет, Эстони, Финланд, Франц, Нидерланд, Унгар, Исланд, Индонез, Итали, Латви, Литва, Португали, БНСУ, Серби, Словак, Швед, Швейцар, Турк, Украин, Англи зэрэг оронд ирэх сарын 26-нд “Tenet” киноны нээлтийг хийхээр болсноо мэдэгдлээ.
Мөн кино урлагийн хамгийн том зах зээлийн нэг болох
Тус бүтээлд Жон Дэвид Вашингтон, Роберт Паттинсон, Кеннет Брана, Элизабет Дебики, Аарон Жонсон, Майкл Кейн нар гол дүр бүтээсэн. Уг бүтээлд урвуу цаг хугацааны урсгалыг ашиглан дэлхийн гуравдугаар дайныг зогсоохын төлөө хийж буй гол баатруудын тэмцлийг харуулах аж.“Warner Bros” компани “Tenet” киноны нээлтээ хийх өдрийг зарлалаа | ||
Үзсэн: 1053 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.