
БНХАУ-ын “China Railway Zhengzhou Group” 2018 оны нэгдүгээр сараас эхлэн Ватанг-Жичжао чиглэлийн шугам замд 10 мянган тонн жинтэй, 96 вагоны бүрэлдэхүүнтэй хүнд даацын галт тэрэг аялуулж байна. Уг галт тэрэгний жин ердийн галт тэрэгний жингээс хоёр дахин их аж. Түүнчлэн Ватанг-Жичжаогийн шугам зам нь нэг гол дээрх даралт нь 30 тн хөдлөх бүрэлдэхүүнийг нэвтрүүлэхээр тооцож барьсан нэг үет Хятадын анхны шугам бөгөөд улсынхаа өрнө дорныг холбосон нүүрс тээврийн чухал коридор юм.
Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Ватанг-Жичжао шугамын Чанчжи өртөөнөөс 12 мянган тонн жинтэй 106 вагонтой хүнд даацын галт тэргийг аялуулж эхэлжээ.
.Хятадад 12 мянган тн жинтэй, 106 вагонтой галт тэргээр нүүрс тээвэрлэж байна | ||
Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.